Батгагүй цэвэрхэн арьстай болох таван энгийн арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
 Батгагүй цэвэрхэн арьстай болох таван энгийн арга

Батгагүй цэвэрхэн арьстай болох таван энгийн арга



 

Болзоо болон хичээлдээ явах гэх мэт зайлшгүй гарах шаардлагатай үед цагаа олоогүй батга нүүрэн дээр гарч хурдан хугацаанд өөрчөгдөн томорч, улайх нь үнэхээр том асуудал болдог. Хэдийгээр чи мөнгө зарцуулан байж янз бүрийн бүтээгдэхүүн авах боловч энэ нь үр дүн багатайгаас гадна зарим буруу эмчилгээ нь үрэвслийн шалтгаан болно.

Үүний оронд 5-30 минутыг зарцуулан батганы эсрэг эмчилгээг өөрөө хийгээрэй.

1. Мөс
Мөс нь батганы эсрэг идэвхтэй тэмцэгч гэдгийг удаан хугацаанд анзааралгүй явсан хүн олон. Нүүрэн дээрээ мөсөө хайлтал нь үрэхэд батга агшиж, хавдар нь буурдаг. Арьсны эмч Dr. Audrey Kunin хэлэхдээ мөс нь батга арилах хугацааг түргэсгэж, хэмжээг багасгахаас гадна улайлтыг бууруулах үйлчилгээтэй гэжээ.

2. Сармис
Ногоо бол хоол хүнсний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьс арчилгаандаа ч ашиглаж болно. Жишээ нь сармис нь бактер, мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батгыг үүсгэгч бактерийг устгахад туслаж чадна. Батган дээрээ сармисыг 3 минутын турш үрэхэд хатах боловч арьс халуу оргино. Үүнээс сэргийлж сармисаа өөр зүйлтэй хольж түрхэж болно.

3. Өндөгний цагаан
Өндөг бол зөвхөн өглөөний цай биш бөгөөд үүгээр батганы эсрэг маск тавьж болно. Өндөг нь нүүрийг цэвэрлэж илүүдэл тосыг арилгахас гадна өндөгний цагаанд агуулагддаг наалданги бодис нь арьсыг цайруулдаг хэмээн Acne Talks онлайн сэтгүүлд бичигджээ.

4. Аспирин ба ус
Өвчин намдаагч эм бага зэрэг ус нь толгойн өвдөлтийг намдаахаас гадна батганы эсрэг тэмцэж, арьсыг зөөлрүүлж чадна. Аспирины найрлаганд салицилийн хүчилтэй төстэй химийн бодис агуулагддаг бөгөөд арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Аспирины маскийг бэлдэхдээ 4-5 бүрхүүлгүй эмийг 2 амны халбага бүлээн устай хольж , тараг болон зөгийн балыг нэмж болно.

5. Тараг ба зөгийн бал
Арьс арчилгаанд зайлшгүй хэрэгтэй 2 зүйл бол таны гал тогоонд үргэлж байх ёстой тараг болон зөгийн бал юм. Энэхүү энгийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Тарганд сүүний хүчил ихээр агуулагддаг учир арьсны нүхийг цэвэрлэж, гуужуулахаас гадна арьсыг гэрэлтүүлэхэд тусална. Зөгийн бал нь арьсанд усыг барьж чийгшүүлэх, мөн микробын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Зурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай
Зурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.