ШИНЭ НАМААС УИХ-ЫН ДАРГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 2 секунд
ШИНЭ НАМААС УИХ-ЫН ДАРГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

ШИНЭ НАМААС УИХ-ЫН ДАРГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

ШИНЭ намаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нараас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн заалт орж ирсэн хэмээн үзэж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэв.

Тэд “Засгийн газраас /Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар/ УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ам зүйн бодлого зэрэг Төрийн хар хайрцагны бодлогоор хамгаалагдсан байх ёстой Монгол үндэстний язгуур эрх ашигт нөхөж баршгүй ноцтой үр дагавруудыг үүсгэх эрсдэлтэй” хэмээн үзжээ.

Уг нь одоогийн мөрдөгдөж буй хуулиар гадны хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгийн доод хязгаар 100 мянган ам.доллар байсныг тэглэсэн нь гадаадын иргэд үй олноор Монгол Улсад үе дамжин суурьших боломжийг олгосон гэдгийг тэд тайлбарласан.

Энэ үеэр ШИНЭ намын дэмжигч гишүүд “Монгол Улсын иргэн 0.7 га газраа ч өмчилж чадахгүй чирэгдэл болж байхад гадны иргэнд 100 жилээр газар ашиглуулахаар улайрч яваа хууль санаачилагчдын цаана хэний ямар эрх ашиг байна вэ. Өнөөдөр улс даяар зудын байдалтай байгаа. Ийм үед мал, малчиддаа туслаж газар, бэлчээрийн зохистой бодлого боловсруулж суух ёстой хууль тогтоогчид гадаадын иргэнд 100 жилээр газар ашиглуулахаар хуулийн төсөл оруулж ирж байгаа нь иргэд, малчдынхаа газар, бэлчээрийг булаан авч, харийнханд өгөх гэж байгаатай агаар нэгэн байна” хэмээлээ.

Ц.Намуунаа хамтлагийн продюсерээ “өмөөрөв”
Ц.Намуунаа хамтлагийн продюсерээ “өмөөрөв”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.