Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 54 секунд
Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна

Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна

 

 

  Олон зүйл нуршаад яахав. Дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх Тавантолгой орд газрыг ашиглах тухай төсөл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төслийг гацаанаас гаргаад цааш нь явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа ч УИХ босгоороо давуулахгүй эсэргүүцэж буй. Хууль тогтоох дээд байгууллага ч өөрсдөө дотооддоо хоёр хуваагдсан байр суурьтай байна. Ингэхээс ч яахав, Засгийн газрын бүтэц нь бараг тэр чигээрээ УИХ-д байгааучраас хоёр хуваагдаж таарна. Үүнээс гадна хувь гишүүдийн шоу ч тодорхой хувийг эзэлж байгаа юм. Аль нь ч бай дүүрсэн хэрэг. Чухам ард түмний өөрийнх нь өмч, өөрсдөд нь хэр үр өгөөжтэй эсэхэд л хамаг учир бий. 

 

   Юутай ч энэ бол Үндэс хуулиар олгогдсон ард түмний өмч мөн гэдгийг дурьдах нь зүйн хэрэг. Тэгэхээр иргэн бүр өмчөө хэн хааш нь хэрхэн хөдөлгөх гээд байгааг мэдэхэд яагаад ч илүүдэхгүй. Ингээд Засгийн газраас зүтгүүлж байгаа гэрээний төслөөс баримт сөхөх нь үнэнд нийцэж таарна.  

 

 Тавантолгой орд газрыг ашиглах гэрээний төсөлд тусгагдсанаас харахад 30 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар харийнханд ашиглуулах нь. Өөрөөр хэлбэл харийнхан манайд дөрвөн тэрбум ам.доллар оруулчихаад орд газрыг маань 30 жил ашиглах юм байна. Гэтэл Тавантолгой орд газрын нөөц нь хоёр тэрбум тонн. Нүүрсний үнийг зах зээлийн дундаж үнэлгээгээр 85 ам.доллар гэвэл нийт үнэлгээ нь 17 тэрбум ам.доллар болж байгаа юм. Олон улсын стандартад ордын үнэлгээ нийт орлогын хамгийн бага хэмжээний 10 хувьтайтэнцэх хэмжээгээр гардаг аж. Энгийнээр тайлбарлавал бид 17 тэрбум ам.доллар авч ашиглуулах ёстой зүйлээ дөрөвхөн тэрбум ам.доллараар ашиглуулж байна гэсэн үг. Хувилж үзвэл орд газрын үнэлгээний дөнгөж 23.5 хувьтай тэнцэх мөнгө авч байгаа хэрэг. 

 

 Эндээс харвал манай улсын Засгийн газар стратегийн орд газраа харийнханд хөрөнгө оруулагч нэрээр зүгээр шахам өгөх гэж байна. Ганцхан энэ заалтыг харахад л УИХ босгоо давуулахгүй байх нь зөв юм байна гэж хэнд ч бодогдоно. Тэгэхээр зөвхөн УИХ ч бус нийт ард түмэн ч энэ гэрээний эсрэг тэмцэл өрнүүлж таарна. Яагаад гэвэл энэ орд газар чинь монголчууд бидний өмч. Бидний баялаг учраас эрх баригчид эздийх нь зөвшөөрөлгүй, хямд үнээр хөрөнгө оруулагчдад өгөх гэж байна шүү дээ.  

 

 Эх сурвалжийн хэлж байгаагаар бол орж ирэх дөрвөн тэрбум ам.доллар нь хөнгөлөлттэй зээлийн шугамаар орж ирэх гэнэ. Юу гэсэн үг вэ? Энэ нь Тавантолгойорд газраа ломбарданд тавих гэж байгаагаас ялгаа огт алга. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа эрх баригчид ийнхүү арга ядахдаа ард түмний өмчстратегийн орд газраа ломбарданд тавьж амь тариа хийх гэж байгаа нь илт. Та бидний өмч хөрөнгийг засаглал болгон тоглож байгаа хэдхэн тооны нөхөд ийнхүү барьцаалахаар улайрч байгааг хувьцаа эзэмшигч ард түмэн бид зүгээр хараад сууж болохгүй.  

 

  Мөн тус гэрээнд төмөр зам, цахилгаан станц гээд дэд бүтцийн асуудал сайтар тусгагдсан эсэх нь ч тодорхой бус. Гэрээнд зааснаар бол Тавантолгойн төслийн төмөр замын бүтээн байгуулалтад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, энэ мөнгө нь есөн жилийн дараа нөхөгдөх тооцоо гаргажээ. Харин хөрөнгө оруулалт нөхөгдсөний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд 25 жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.долларын ашиг өгөх аж.

 

 Энэ чиглэлд төмөр замын ажил эхлээд хэдэн жилийн нүүр үзсэн ч өнөө хэр дуусаагүй л байна. Тухайн цагт оруулж байсан хөрөнгө оруулалт нь хаашаа хийсээд алга болсон, одоо яагаад ахиад хөрөнгө оруулалт шаардлагатай болсон зэрэг асуудалууд ч сөхөгдөх нь мэдээжийн хэрэг.      Мөн гэрээнд огт тусгагдаагүй зүйл олон байгаагаас нэгийг дурдвал дэлхийн зах зээл дээр борлуулж буй коксждог нүүрс нь технологийн аргаар эрчим хүчний нүүрстэй хольсон нүүрс байдаг. Жишээ нь 100 сая тонн нүүрс борлуулна гэхэд коксждог нүүрс болон эрчим хүчний нүүрсний харьцаа нь 70:30 байдаг. Хамгийн наад захын ийм зүйл тусгагдаагүй нь хэний эрх ашиг вэ гэж асуумаар. 

 

  Гэрээнд энэ мэт Монгол Улсад ашигтай зүйлс тусгаагүй. Тэгсэн хэрнээ төслийн санхүүгийн үзүүлэлтээс төслийн хамтын ажиллагааны хүрээнд 867.0 сая тонн түүхий нүүрс бас үүнээс 601.9 сая тонныг баяжуулсан хэлбэрээр зах зээлд борлуулна. Хэрвээ нүүрсний зах зээлийн дундаж үнэ 85 ам.доллар гэж үзвэл борлуулалтын орлогын хэмжээ 51.615 тэрбум ам.доллар байх ба үүнээс дөнгөж 5.692 тэрбум ам.долларыг нийт татвар ба уул уурхайн үйл ажиллагааны төлбөрт төлөхөөр байна. Үүнээс Монгол Улс 10 хувийн, харин хөрөнгө оруулагч 90 хувийн ашиг авахаар байгаа юм.       Гэрээнд сөхөөд дурьдаад байвал энэ мэт алдаа дутагдал олон бий. Маш олон ноцтой баримтууд ч гарч ирнэ. Ямартай ч ахин дахин сануулахад Монгол Улсын иргэн таны өмч Тавантолгойн орд газрыг ломбарданд тавих гэж байна шүү.

 

 

 

 

С.Ууганбаяр 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/49219.shtml?alias=politics#sthash.5jN04ben.dpuf
 
УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно
УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.