УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 47 секунд
УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно

УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс энэ сарын 12-ны өдөр "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь Монгол улсын  эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.

Бид УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлахтай уулзаж, тус хурлын талаар товчхон мэдээлэл авсанаа хүргэж байна. 

“Манай орны эмнэл зүйн салбарт харьцангуй ховор тохиолдсон өвчин эмгэгийг хэрхэн яаж оношилж, эмчилсэн талаар эмч нар харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах шаардлагатай байна.

Тиймээс УНТЭ “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Уг чуулганыг зохион байгуулснаар манай орны хүн амын дунд цөөн тохиолдох өвчин эмгэгийн талаар вэбсайтад суурилсан мэдээллийн санг үүсгэх юм.

Тус санд ховор тохиолдолуудын эмнэл зүйн шинж тэмдэг, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний арга барилын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийт эмч, мэргэжилтнүүдэд нээлттэйгээр байршуулна. Мөн ховор тохиолдлын чуулган дээр хэлэлцэгдсэн тохиолдлыг сэтгүүл болгон хэвлүүлэх, эмнэл зүйн ховор тохиолдол дээр суурилсан апплейкейшн хөгжүүлэх зорилгыг мөн тавин ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар 50 гаруй эмнэлзүйн ховор тохиолдлуудыг хэлэлцүүлэхээр улсын төв эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн үндэсний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон хувийн хэвшлийн нийт 17 эмнэлгээс илтгэл хүлээн авлаа.

Манай эмнэлгээс эдгээр тохиолдлуудыг эрэмбэлж, эмнэл зүйн салбарын мастерууд, мэргэжлээрээ овоглогдсон эмч нарыг урьж, эхний шатны шалгаруулалтыг хийн, есөн шилдэг тохиолдлыг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлнэ. Үүнээс гадна энэ удаагийн чуулганы хүндэтгэлийн илтгэлийг ХӨСҮТ-өөс манай оронд илэрсэн шинэ коронавирусын халдвар Covid-19-ын шинэ тохиолдолын эмнэл зүй, оношилгоо, эмчилгээний үр дүн, эмчилгээний дараах хяналтын талаар Ц.Чинбаяр эмч сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх юм. 

"Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-д www.science-fchm.mn сайтаар дамжуулан хүн бүр оролцох боломжтой бөгөөд оролцогчийн тоо хязгааргүй. Оролцох зааврыг тус сайтад видео бичлэгээр  байршуулсан аж. 

ТОЛГОЙ ЭРГVVЛСЭН ТАВАНТОЛГОЙ
ТОЛГОЙ ЭРГVVЛСЭН ТАВАНТОЛГОЙ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.