“Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар “Samsung C&T” компанийг санхүүжүүлээд дууссан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 12 секунд
 	 “Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар “Samsung C&T” компанийг санхүүжүүлээд дууссан уу

“Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар “Samsung C&T” компанийг санхүүжүүлээд дууссан уу

Монголчууд төмөр замын бүтээн байгуулалтанд 265,6 сая ам.доллар, 6,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл нэг ч төмөр зам тавьж чадаагүй өнөөдөртэй золгож. 2008-2014 оны хооронд төмөр замын эргэн тойронд 745,26 сая ам.доллар, 348,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлууд төлөвлөгдөн Засгийн газрын тогтоолууд гарсан билээ. Энэ ажлуудын ихэнх нь хийгдээгүй хэрнээ асар их мөнгө хаашаа орсон мэдэгдэхгүй алга болжээ.

Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр үндэсний компаниудаа дэмжсэн үү гэвэл бас худлаа аж. Засгийн газраас зарласан ажлуудад орсон олон арван компаниуд дампуурч, захирлууд нь амиа хорлох дээрээ тулж байгаа билээ. Ихэнх компаниуд өөрийн хөрөнгөөр ажил хийж хохирсон байдалтай байна. Тэгэхээр энэ их мөнгө хаачсан бэ, салхинд хийсэн үү. Гадаадын компаниудын данс руу орсон байх гэж тэд хардаж байна.

Тухайлбал, БНСУ-ын “Samsung C&T” компани төмөр зам, нисэх буудал, зочид буудлын гэх ажлуудыг авсан байдаг. Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том бүтээн байгуулалтууд. БНСУ-ын үндэсний бахархал болсон жилдээ 25 тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог “Самсунг” корпорацийн охин охин компани “Samsung C&T” орж ирсэн. Гэтэл үндэсний үйлдвэрлэгч компаниудын зүгээс дээрх корпорацийн зарим нэг удирдлагуудтай уулзахад “Бидэнд хамаагүй, асуудлаа наанаа шийд” гэсэн хариу өгчээ.

Төмөр замын бүтээн байгуулалтанд дэлхийн алдартай компаниудын төлөөлөл орж ирлээ гэтэл толгой корпорацидаа холбоогүй, Хятад, Вьетнам зэрэг улсад байгуулагдсан гэх салбарууд байдаг. Тэгвэл төд удалгүй дампуурсан байна. Гадны том компаний нэрийг барьсан гадныхны ажил авсан уу гэх хардлага төрөөд байгаа юм.

“Samsung C&T” компанийн туслан гүйцэтгэгчээр орсон Монголын үндэсний компаниуд дампуураад дуусч байна. Харин БНСУ-ын “Samsung C&T” компани л асар их орлого ашиг олсон бололтой.

Яг үнэндээ бол “Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар БНСУ-ын “Samsung C&T” санхүүжүүлээд дууссан гэхэд болно. Энэ компани газар шорооны төлбөр болох 119 сая ам.доллараа бүрэн авсан байна. Гэтэл яагаад үндэсний 13 компанийнхаа мөнгийг өгөхгүй зовоогоод байгаа юм бэ. Манай үндэсний 13 компани 74 сая ам.долларын ажил хийсэн. Гэтэл тэр ажлыг “Samsung C&T” компаниас салаалсан “SCTECM” гүйцэтгэсэн гээд 50.1 сая ам.доллар авчихсан байх жишээтэй. Төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор дэлхийд данстай “Самсунг” корпорацийн нэр барьсан нөхдүүд эхнээсээ зугтаж, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Бидний тооцоолж байгаагаар эхний ээлжинд 138 сая ам.долларыг тэдгээр бүтэхгүй нөхдүүд хулгайлсан байх магадлалтай. Энэ тоог юунд үндэслэн хэлж байна гэхээр төсөвлөгдсөн ажил нь хийгдээгүй хэрнээ мөнгийг нь идчихсэн. Бүр бусдын өмнөөс хуурамч баримт үйлдээд Сангийн яамны мөнгө авчихсан явдал ч бий. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас үүдэлтэй их хэмжээний мөнгөний луйвар хэр урт удаан хугацаанд үргэлжлэх вэ. Өчигдөр дээрх үндэсний үйлдвэрлэгч 13 компанийн төлөөлөл энэ асуудлаар хэвлэлийн хурал хийх гэтэл дээрх “Samsung C&T” компанийн зүгээс “Бид мөнгийг чинь бүрэн бүтнээр нь гаргаж өгнө. Хэвлэлийн хурал битгий хийгээч” гэж гуйжээ. Тиймээс тэд хурлаа цуцлах шийдвэрийг гаргасан юм.

О.Сайхан

zaluu.com

Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ
Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.