Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ

Хоккейн дэлхийн аваргад Канадын баг түрүүллээ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хоккейн залуучуудын (U20) 2015 оны ДАШТ Канадын Торонто хотын "Air Canada Center"-д өнгөрөгчсарын 26-наас энэ сарын 5-ны хооронд боллоо.

Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт ОХУ, Канадын хоккейчдын дунд ширүүн өрсөлдөөнтэй болж энэ тоглолтод Канадчууд нэг оноогоор давамгайлснаар дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн шөнө хоёр багийн дунд өрнөсөн тоглолт  5:4 онооны харьцаагаар өндөрлөж талбайн эзэд ийнхүү хожлыг авсан. Канадчууд энэ онд түрүүлснээр дэлхийн аваргын 16 дахь алтан медалиа хүртэж байгаа. Тэдний хувьд 2005-2009 оны хооронд дараалан таван түрүү авч байсан бол 2013, 2014 оны дэлхийн аваргаас медальгүй хоцорч байжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Хүрэл медалийг Словакийн хоккейчид Шведийг 4:2-оор хожиж хүртлээ. Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 баг өрсөлдсөн бөгөөд багууд хоёр хэсэгт хуваагдаж, хасагдах шатанд найман баг шалгарсан. Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт АНУ-ОХУ-ын хооронд болсон бөгөөд манай хойд хөршийн хоккейчид 3:2-оор хожжээ. Харин энэ дэлхийн аваргад Германы баг 10 баг өрсөлдсөнөөс  аравдугаар байрт шалгарсан байна.

“Эрүүгийнхэн”-д хайр зарлагсад
“Эрүүгийнхэн”-д хайр зарлагсад
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.