Аса аварга: Цамбагарав хайрхандаа очиж мөргөнөө, Өөлд түмний тасархай юм чинь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 45 секунд
Аса аварга: Цамбагарав хайрхандаа очиж мөргөнөө, Өөлд түмний тасархай юм чинь

Аса аварга: Цамбагарав хайрхандаа очиж мөргөнөө, Өөлд түмний тасархай юм чинь

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бизнес эрхэлж зав чөлөө муухан байдаг ч гэсэн Монгол орныхоо сайхан байгалиар аялах хоббитой нэгэн. Тэрбээр энэ удаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Цамбагарав хайрханд очиж мөргөхөөр болсон байна.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Цамбагарав хайрхандаа очиж мөргөнөө. Өөлд түмний хэлтэрхий юм чинь" хэмээсэн байна. Тэрбээр ээжийн талаасаа Өлзийтийн гурван арслангийн нэг “Улаан хүзүү” хэмээгч Хүрэлийн Дэлэг арслангийн удам билээ. Мөн тэрбээр хөдөө орон нутагт явахдаа байгаль орчиндоо хог хаяхгүй байхыг уриалсан байна.

Ч.Амар

 

 

 “Оюутны универсиад-2015” тэмцээнд манай тамирчид өрсөлдөнө
“Оюутны универсиад-2015” тэмцээнд манай тамирчид өрсөлдөнө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.