Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчидаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар, эмэгтэй тамирчидаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар оролцно. Манай тамирчид Универсиад 2015 наадмын дөрвөн зайн уралдаан, түүний дотор багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэхүү өвлийн Универсиад-2015 наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо 2015 оны 02 сарын 04-14-нд явагдах юм. Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох цанын тэмцээнд оролцно.
Эх сурвалж: Dorgio.mn