Шинзо Абэ Америкийн ард түмнээс уучлалт хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Шинзо Абэ Америкийн ард түмнээс уучлалт хүслээ

Шинзо Абэ Америкийн ард түмнээс уучлалт хүслээ

 

АНУ-д долоо хоногийн төрийн айлчлал хийж буй Япон улсын Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Америкийн конгресст үг хэлэхдээ дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Америкийн нийт иргэдэд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Америкийн Конгрессын хоёр танхимийн гишүүд оролцсон нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Японы анхны Ерөнхий сайд боллоо. Түүний энэхүү айлчлал дэлхийн хоёрдугаар дайн төгссөний ойн өдрүүдэд болж байгаагаараа онцлогтой юм.

Барак Обама наран улсын тэргүүнийг хүндэтгэн зоог барихдаа Япон үндэстэний яруу найргийн мөртүүдийг хэрэглэж хундаганы үгээ хэлээд зогсоогүй, албан ёсны оргилуун дарсны оронд Японы үндэсний идээний дээж Саке архийг хундагалан барьжээ.

Хоёр улс Ази Номхон далайн бүс нутагт энх тайван аюулгүй байдлыг хамгаалахад хичээн зүтгэх болно гэдгээ илэрхийлсэн ба хоёр орны хамтын ажиллагааны хамгийн оргил үе ирээд байгааг Шинзо цохон тэмдэглэв.

Бэлтгэсэн Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn
Б.Жаргалсайхан урьд нь бас хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байжээ
Б.Жаргалсайхан урьд нь бас хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.