БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ сарын 1-ний өдөр Eagle телевизийн байранд танхайрч, тус телезизийн тоймч, ахлах продюсер Ө.Золбаярыг цохисон тухай цахим сүлжээнийхэн өчигдрөөс эхлэн мэдээлж буй. Өдий болтол чимээгүй байсан нь бас учиртай байж. Телевизийн удирдлагууд нь энэ талаар нууцалж байсан байна. Нөгөөтэйгүүр Б.Жаргалсайхан нь ч тухайн өдөр телевизийн нэвтрүүлэгт орохоор ирэхдээ товлосон цагаас хоцорч, угийн зөрүүд, гөжүүд зангаараа өөрийгөө зөвтгөх өнгө яастай юм ярьж, Ө.Золбаяр руу дайрч давшилж, цохиж авсандаа уучлалт хүссэн байв. Гэхдээ түүний энэ үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд халдсан хэрэг болжээ. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Жаргалсайхан урьд нь бас “Монголын мэдээ” сонины үйл ажиллагаанд саад хийж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байсан. Eagle телевизийн байранд сэтгүүлчийг зодсон нь байж боломжгүй явдал. Тиймээс зодуулсан сэтгүүлч нь хуулийн байгууллагад гомдлоо гаргах хэрэгтэй. Eagle телевиз одоогоор бидэнд хандаагүй байна. Хэрвээ хандвал бид тэмцэхэд бэлэн байна” гэв.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn