Р.Бурмаа улаан буудай импорлох зөвшөөрлийг цуцлах боломжгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Р.Бурмаа улаан буудай импорлох зөвшөөрлийг цуцлах боломжгүй гэв

Р.Бурмаа улаан буудай импорлох зөвшөөрлийг цуцлах боломжгүй гэв

Газар тариалан эрхлэгчдийн холбооныхон ОХУ-аас импортын улаан буудай оруулахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн юм. Гэвч өнгөрсөн намар гурил үйлдвэрлэгчид, яам тамгынхантайгаа гурав дөрвөн тал болж суугаад хэлэлцэж тохирсон гэрээ нь зөрчигдөж саяхан ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортолж “Улаанбаатар гурил” зэрэг цөөн хэдэн гурилын үйлдвэрт нийлүүлэхээр болсон. “Газар тариалан” холбооныхон гэрээгээ зөрчлөө хэмээн мөн эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Тэд өнөөгийн Засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй гэдгийг ч мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль аль талыг  байлцуулан ярилцаад  дотоодын улаан буудайн  цавуулагийг дахин шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Тэрхүү ажлын хэсэг нь өчигдөр дүнгээ гаргажээ. Энэ талаар сайд Р.Бурмаа “Газар тариалан холбооныхон сайн чанарын цавуулаг өндөртэй 40 мянган тонн улаан буудай бидэнд байгаа. Үүнийг авахын оронд ОХУ-аас улаан буудай оруулж ирлээ гэж эсэргүүцсэн  атлаа улаан буудайгаа бидэнд үзүүлсэнгүй. Чанарыг нь шалгуулсангүй. Тэдний төлөөллөөс ч ирсэнгүй. Улаан буудайн цавуулаг чанар янз бүр л байна. Бид ямартай ч энэ удаа 20 мянган тонн улаан буудай импортоор авах зөвшөөрлийг цуцлах боломжгүй юм байна”  гэлээ. ОХУ ирэх сарын эхээр импортын татварыг тонн тутамд нь 50 ам.доллараар өсгөх бололтой. Хэрвээ татвараа нэмэгдүүлбэл манайхан нэлээд өндөр үнээр улаан буудай авна гэсэн үг. Иймээс  дотоодын  үйлдвэрлэлээ дэмжиж, улаан буудайн импортыг цаашид зогсоох нь зөв шийдэл болох ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

	 		 Т.Доржхандын “попорч” болохгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” гэв үү?!
Т.Доржхандын “попорч” болохгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” гэв үү?!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.