БНСУ дахь визгүй иргэдийг баривчлах ажиллагаа эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
БНСУ дахь визгүй иргэдийг баривчлах ажиллагаа эхэллээ

БНСУ дахь визгүй иргэдийг баривчлах ажиллагаа эхэллээ

БНСУ-ын цагдаагийн ерөнхий газраас хууль бусаар оршин суух гадаад иргэд, холбогдох гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлэв. Одоогоор Мокпо, Ванжу, Кванжу бүсээс мөрийтэй тоглоом, хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчилжээ.

Визгүй иргэдийн тоо өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 400 мянга давсан. Үүнээс гэмт хэрэгт сэжиглэгдсэн 35 мянган хүн байна. Уг тоо өсөх хандлагатай байгаа тул хууль бус оршин суугчдыг баривчлан, буцаах юм. Гурван сарын хугацаанд явуулж буй тус ажиллагаа ирэх сард дуусгавар болно.

Ажиллагааны явцад 10 иргэн зугтсан. Цагдаа нар шуурхай ажиллан зургааг нь эргэн баривчилж, дөрвийнх нь байршлыг тогтоохоор ажиллаж байна. Баригдсан иргэдийн дийлэнх нь Вьетнам улсаас ирсэн аж.

2022 оны байдлаар БНСУ-д ажиллаж, амьдрах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо хоёр сая гаруй байв. Үүнээс 50 гаруй мянга нь Монгол иргэд. Энэ нь нийт хүн амын 1.5 хувийг эзэлж байна.

Урт хугацааны аялал жуулчлал, боловсрол, гэрлэлт зэрэг шалтгаанаар гадаадууд БНСУ-ыг зорих нь элбэг. Үүнээс хөдөлмөр эрхлэлт тэргүүлэх үзүүлэлттэй байна. Солонгос улсад буй гадаад иргэдийн талаас илүү хувь нь буюу 1.3 сая иргэн ажиллах визтэй гэх статистик гарчээ.

Солонгост ажлын хөлс хамгийн доод талдаа цагийн 9620 вон байна. Энэ нь монгол төгрөгөөр 26 мянга орчим болох юм.

Эх сурвалж: Yonhap

НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ
НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.