НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ

НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ

 

НАМЗХ өнгөрсөн дөрөвдүгээр сард бага хурлаа хийж, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ахлагчаар нь  холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу одоогийн  Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг томилсон.

Их хурал ирэх зургаадугаар сарын 18-20-ны  өдрүүдэд болохоор товлогдсон бөгөөд сүүлийн үед НАМЗХ-ны гишүүдийн дунд хагарал үүсэж, насны квотыг 40 болгох асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл түгсэнтэй холбогдуулан өнөөдөр тус холбооны зүгээс сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл өглөө.

НАМЗХ-ны гишүүдээс өгч буй мэдээллээр бол тус холбооны ЕНБД Г.Тэмүүлэн  бага хурлын шийдвэрийн дагуу олгогдсон  их хурал зохион байгуулах эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хурал болохоос өмнө зарим аймаг, орон нутгийн ээлжит бус хуралдааныг өөрт ашигтайгаар  хийхээр завдсан аж.

Түүний энэ үйлдэл нийслэл, орон нутгуудын  холбоодын  нэгдсэн байр суурийг алдагдуулан, гишүүдийг хуваан задлах сөрөг нөлөө үзүүлж байгааг мэдээллийн үеэр онцолж, Г.Тэмүүлэнд хандан уг үйлдлээ зогсоохыг шаардах бичгээр илэрхийлнэ гэдгээ мэдэгдэв.

Мөн НАМЗХ-ны дотоод дүрэмд заасан 35 насны гишүүнчлэлийн квотыг 40 нас болгоно гэсэн Г.Тэмүүлэнгийн саналыг холбогдох хууль дүрмүүдийг зөрчиж байгаа тул хэлэлцэх боломжгүй гэж үзэн, нэгдмэл нэг байр сууринд хүрч 35 хэвээр байхаар тогтсон гэдгийг мэдэгдсэн юм. 

 

Б.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn
“Underground” –ийг сонгох шалтгаан
“Underground” –ийг сонгох шалтгаан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.