Хот тохижилтын ажилтнуудын цалинд анхаарахаа хотын дарга илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Хот тохижилтын ажилтнуудын цалинд анхаарахаа хотын дарга илэрхийлэв

Хот тохижилтын ажилтнуудын цалинд анхаарахаа хотын дарга илэрхийлэв

Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, бургер, ундаагаар дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ  “Их хотыг цэвэр цэмцгэр байлгах, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байдаг та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хувьд ажлын ихийг хийдэг ч авдаг цалин нь бага байдаг гэдгийг би хувьдаа сайн ойлгож байгаа, цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, усалгааны зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ. Хот тохижилт 700 гаруй ажилчидтай, ажилтан бүрийн цаана ар гэрийн амьдрал, үр хүүхдүүдийн хичээл сургалтын зардал, төлбөр гээд олон асуудал бий. Та бүхний цалинг нэмэх боломжийг судлана гэдгээ хэлэх байна. Түүнчлэн хотын иргэд хогоо ил задгай хаядаггүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд эвдэж сүйтгэдэггүй ухамсар соёлтой байх юм бол та бүхний ажлын ачаалал ч тэр хэмжээгээр багасна. Тиймээс бид иргэдийнхээ хотын соёл ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж Хотын захирагчид хандан “Бид явган хүний зам талбай, арчилгааны зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг шийддэг боловч, тохижилт, урсгал засварын зардал төсөвт байдаггүй. Энэ асуудлыг хотын дарга та шийдэж өгөх чиглэлд анхаарч өгөөч гэж хүсэх байна” гэв. Хотын захирагч энэsy асуудлыг холбогдох байгууллагуудын саналд үндэслэн шийдвэрлэхээр судлан ажиллана гэдгээ илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?
Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.