Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 21 секунд
Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?

Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?

Аливаа юмны үнэ тогтмол өснө гэж байдаггүй. Хувьцаа ч, алт ч, тэр байтугай тренд болж буй койн ч мөн ялгаагүй. Аливаа санхүүгийн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд өссөний дараа өсөлт нь удаашран зогсох ба эргээд унах төлөв рүү шилждэг. Мэдээж хэдий хүртэл хэр хэмжээгээр унах нь тус бүтээгдэхүүний үр өгөөж, тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалах нь ойлгомжтой. Жишээ нь, Биткойн 2017 онд 1,000 ам. доллароос 20,000 хүртэл өссөн ч 2020 оны эхээр үнэ нь буцаад 3,000 ам. доллар хүртлээ унасан. Үнийн өсөлт зогсож, цаашдын төлөв тодорхойгүй болоход бүх оролцогчид ашиг олохоо байж, алдагдал хүлээдэг гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Койны үнэ өсөхөө больж, унаж буй нөхцөлд арилжаачид хэрхэн ашиг олж болдог талаар товчхон бичье.

1. Шорт арилжаа (short trading)

Бидний сайн мэдэх хямд үед нь аваад, өссөн үед нь зарах аргаас (long) яг эсрэгээр нь хийж, ашиг олохыг шорт арилжаа гэнэ. Өөрөөр хэлбэл, үнэ өснө биш, унана гэж тооцоолон арилжаа хийнэ гэсэн үг. Жишээ нь, “ЖИШЭЭ” (ЖШЭ) койны үнэ хэт өссөн учир удахгүй унана гэж бодож байгаа бол “ЖШЭ” койныг зээлж аваад, тухайн үеийн ханшаар эргүүлээд зарна. Хэрэв таны тооцоолсны дагуу үнэ унавал та зарсан үнээсээ хямдаар койноо эргүүлэн худалдаж авна. Үүгээрээ зээлсэн койноо буцаагаад өгчих бөгөөд харин зөрүү нь ашиг болж танд үлдэнэ. Тэгвэл үнэ нь таны төсөөлсөн шиг уналгүй эсрэгээрээ өссөн тохиолдолд та алдагдал хүлээх юм.

Бодит жишээн дээр тайлбарлая. "ЖШЭ" койны үнэ 5,000 төгрөг хүрээд, өсөлт нь удааширсан байна гэж бодъё. Үнэ нь унана даа гэж таамаглаад 1,000 койныг зээлж аваад зарчихъя. Бид 5,000 x 1,000 = 5,0000,000 төгрөгтэй болно. "ЖШЭ" койны үнэ унаад 800 төгрөг болсон тохиолдолд бид зээлж авсан 1,000 койноо эргүүлээд худалдан авч, зээлээ төлөхөд 800 * 5,000 = 4,000,000 төгрөг зарцуулна. Ингэснээр бид зөрүү болох 1,000,000 төгрөгийн ашиг олох болно. Харин эсрэгээрээ үнэ нь өсөөд 1,200 болчихвол бид 1,000,000 төгрөгийн алдагдал хүлээнэ. Аливаа арилжаа эрсдэл дагуулдаг гэдгийг бид мартах учиргүй.

2. Койны түрээсийн үйлчилгээ

Та арилжаа хийлгүй койноо хадгална (HODL хийнэ) гэж бодож байгаа бол койн түрээсийн үйлчилгээ нь ашиг олох хамгийн сайн аргуудын нэг юм. Өөрийн сул хэвтэж буй койнуудаа дээр дурдсан койны шорт арилжаа (short trading) хийхийг хүсэж буй хүмүүст ашиглуулж, тэдэнд арилжаа хийх боломжийг олгосноороо та тогтвортой ашиг хүртэх боломжтой болно. Үнийн өсөлт, бууралтаас шалтгаалан койныг тань ашиглаж буй хүмүүс ашиг олж ч магадгүй, алдагдал хүлээж ч магадгүй. Харин та бол өөрийн үндсэн койн дээрээ койноо ашиглуулсны төлбөрөө аваад л явчихна гэсэн үг юм. Мэдээж койныг тань ашиглахаар авч буй хүмүүс ашиглах гэж буй койноосоо 2-3 дахин их хэмжээний хөрөнгө барьцаа болгон өгч таныг эрсдэлээс хамгаалах юм. Барьцаа найдвартай, ашиг тогтмол.

3. Telexa.mn-ыг ашиглах

Telexa.mn нь шорт арилжаа (short trading) хийж болдог, мөн HODL хийж буй Монгол койнуудаа түрээслүүлэн эргэлтэд оруулж орлого олох боломжтой Монголын анхны бирж юм. Хамгийн хүчирхэг арилжааны системтэй уг бирж нь 11-р сарын 25-нд гар утасны аппликейшн хэлбэрээр нээлтээ хийх ба 11-р сарын 26-нд IEO-гоо хийхээр төлөвлөж байна. Та бүхнийг Telexa.mn биржийн вебсайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

https://www.telexa.mn/

Онлайн эмч, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг TeleDoc.mn, онлайн хуулийн зөвлөгөө өгдөг TeleLaw.mn болон онлайнаар багшаас сургалт авдаг TeleClass.mn зэрэг та бидний сайн мэдэх апп-уудыг гаргаж, амжилттай бизнес болгон хөгжүүлж буй хамт олон Telexa.mn биржийн хөгжүүлэлтийг хийж, та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна.

Telexa.mn бирж: https://telexa.mn/

https://www.facebook.com/TelexaMN

Teledoc апп: https://www.teledoc.mn/

Telelaw апп: https://www.telelaw.mn/

Teleclass апп: https://www.teleclass.mn/

НДШ-ийг 10%-аар төлөх шийдвэр аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ
НДШ-ийг 10%-аар төлөх шийдвэр аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.