“Чонон сүлд”-ээс яагаад татгалзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
	 “Чонон сүлд”-ээс яагаад татгалзав

“Чонон сүлд”-ээс яагаад татгалзав

http://www.tumen.mn/upload/2015/10/13/Америкийн кино академийн “Оскар” олон улсын кино наадамд Хятад улсаас “гадаад хэл дээрх бүтээл” төрөлд “Чонон сүлд” уран 

сайхны кино нэр дэвшээд байсан. Соёлын тэргүүний ажилтан Р.Анхнямын гол дүр бүтээсэн уг бүтээл “шаардлага хангаагүй” гэх шалт­гаа­­наар хасагд­жээ. Энэ тухай мэдээг зохион байгуулагчдын зүгээс Хятадын Кино хороонд энэ сарын 5-нд мэдэгджээ. 

 

 



Уг мэдэгдэлд кино уран бүтээлийн дийлэнх дүрд хятад жүжигчид тоглосон ч, киног бүтээсэн багийнхны ихэнх нь гадаадын иргэн байсан тухай дурдсан байна. Тийм­дээ ч тэнцээгүй гэх хариу сонссон байна. Наадмыг зохион бай­гуу­лагчдын зүгээс “Уг уран бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй оролцоогүй” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Францын нэрт кино найруулагч Жан Жак Анно болон түүний баг “Чонон сүлд”-ийг бүтээсэн учир Хятад улсын нэрийн өмнөөс “Оскар”-т нэр дэвших боломжгүй болсон аж. Харин оронд нь “Зайл, ноён хавдар” гэх хорт хавдартайгаа тэмцэж буй өөдрөг эмэгтэйн түүхийг харуулсан романтик, инээдмийн кино нэр дэвшээд байгаа аж.
Эх сурвалж: www.assa.mn

С.Ганбаатар: Англи эхийг баримтална гээд заачихсан ОТ-н гэрээнд Монголын тал зардлаа хянана гэсэн нэг ч заалт байхгүй
С.Ганбаатар: Англи эхийг баримтална гээд заачихсан ОТ-н гэрээнд Монголын тал зардлаа хянана гэсэн нэг ч заалт байхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.