Өчигдөр УИХ-ын гишүүн, Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхийг шийдэх эсэх Ажлын албаны гишүүн С.Ганбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр өнгөрсөн сард Дубайд үзэглэсэн Оюутолгойн төлөвлөгөө (гэрээ), Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хамгийн ноцтой нь С.Ганбаатар Дубайн бичиг баримтыг үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх, зөвхөн хөрөнгө оруулагчдад л ашигтай ГЭРЭЭ болсон тухай ярилаа.
1. Би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Зурахад бэлэн байна.
2. Дубайн төлөвлөгөө гээд байгаа бичиг Арбитрт баримт болж байвал энэ гэрээ гэсэн үг.
3. Дубайн гэрээгээр 8.1 тэрбум доллароор Монголыг барьцаанд тавьчихсан.
4. Би 15 эрдэмтэнтэй. Гурван өдөр, 2 шөнө сууж байж Оюутолгойн гэрээг орчуулсан.
6. Гэрээний 5.5.А-д зургаан тэрбум долларыг төслийн санхүүжилтээр оруулж ирнэ гээд биччихсэн байна лээ. Төслийн санхүүжилт гэдэг үгэн дээр гол луйвар явагдана. Үүнийгээ ичээд хөрөнгө оруулалт гээд шууд нэрлэчихэж чадахгүй байгаа юм.
7. Гэрээний 5.5.Б-д Рио Тинто орж ирсэн мөнгийг өмнө авсан зээлдээ төлнө гээд заачихсан.Тэгэхээр Монголд мөнгө орж ирэхгүй гэсэн үг.
8. Ойрд Дубай явах хүн байвал Ерөнхий сайдын архидаж байгаад мартсан англи хэл дээрхи гэрээг аваад ирээч гэж захимаар байна.
9. Хоёр тэрбум доллар хэмээх Монголд орж ирээгүй мөнгийг биднээр хүлээн зөвшөөрүүлж байна.
10. Газар нутаг, лицензээ барьцаалж 6 тэрбум долларын төслийн санхүүжилтыг гуравдагч талаас авч Рио Тинтогийн өрийг дарна.
11. Энэ гэрээний хамгийн ноцтой зүйл бол 15 банкинд Монголын баялгийг барьцаанд тавьснаар Рио Тинто өрөөс гарч байгаа гэсэн үг.
12. Би худал юм яриагүй. Ч.Сайханбилэг уул уурхайн талаар юу ч мэдэхгүй.
13. Далд уурхайн хөрөнгө оруулалт гэдэг энэ үзэгдэл 5 жилийн дараа ахиад гарч ирнэ.
15.Оюутолгой ТЭЗҮ дээр 74%-ийг Монгол авна гэж анх сурталчилдаг байсан Өнөөдөр 54% болчихлоо.
16. Оюутолгойн тоног төхөөрөмжүүд ямар үнэтэйг нэг ч Монгол мэдэхгүй. Бид хэзээ ашиг ярих юм мэдэхгүй. Ашиг тодорхойгүй байна гэдэг ногдол ашиг хэзээ ч ярихгүй гэсэн үг.
17. Дубайн гэрээнд Ерөнхий сайдын хэлсэн шиг Монголын тал зардлаа хянана гэсэн нэг ч заалт байхгүй.
18. Оюутолгой 125 тэрбум төгрөгийг Удирдлагын зардалд зарцуулдаг. Зориуд алдагдалтай ажиллаж биднийг өрөнд оруулж байна.
19. Монгол улс 2009 оны 10 сарын 3-нд Оюутолгойн гэрээг анх байгуулсан. Тэр үед асар их ашиг орлого амлаж байсан. Гэтэл одоо манай улс 19.5 тэрбум долларын өрөнд ороод байна. Хувийн компаниудынхыг нэмчихвэл түүнээс их болно.
20. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд нар дэлхийгээр хэрэн хэсч, бага хүүтэй өрийг их хүүтэй өрөөр солих гээд доншуучилж яваа. Нэг улсруу төрийн 3 өндөрлөг нь очоод би чамд хайртай, би бүр их хайртай, тэгвэл би бүүр их хайртай гэдэг. Энэ бол солиорол.
21. Р.Фридланд "Бичиг үсэгтэй ард түмэн ямар хэцүү юм бэ" гэж биднийг доромжилсон.
23. Монгол орон даяараа хөлсний бичээч нийтлэлчдийн золиос болж байна. Ё.Отгонбаярын эхнэрийг хэлмэгдүүлээд араас нь төрийн машин ажилласан нь үнэн шүү дээ.
24. Тавантолгойн гэрээний англи хувилбарыг өнөөдрийг хүртэл аваагүй байна.
www.24tsag.mn