Улаанбаатарт 2 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
Улаанбаатарт 2 хэм дулаан

Улаанбаатарт 2 хэм дулаан


 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн  анхааралд: Зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн хойд  хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говьталын нутгаар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 3-8 хэм хүйтэн, Говийн бүс нутгаар  5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 08-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 8, 10-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 8-9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Жүжигчин Г.Отгонцэцэгийн гоо сайхны мэс заслыг “өмөөрсөн” үнэн атлаа хатуу үг
Жүжигчин Г.Отгонцэцэгийн гоо сайхны мэс заслыг “өмөөрсөн” үнэн атлаа хатуу үг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.