Жүжигчин Г.Отгонцэцэгийн гоо сайхны мэс заслыг “өмөөрсөн” үнэн атлаа хатуу үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Жүжигчин Г.Отгонцэцэгийн гоо сайхны мэс заслыг “өмөөрсөн” үнэн атлаа хатуу үг

Жүжигчин Г.Отгонцэцэгийн гоо сайхны мэс заслыг “өмөөрсөн” үнэн атлаа хатуу үг

 

Гоо сайхны мэс засал хийлгэсэн, хийлгээгүй хэмээх ярианд байнга л өртөж байдаг УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг өөрийн үзэл бодлоо нэгэнтээ ийнхүү хамгаалжээ. “Яадаг юм бэ, би гоо сайхны мэс засал хийлгэснээ нуухгүй. Дуучин Баясгалан, Ану бид гурвын зургийг нийлүүлж тавиад хэвлэлийнхэн янз бүрээр л бичих юм. Тэглээ гээд яах хэрэг вэ. Эрдэнэтунгалаг, Маралжингоо хоёрыг бүдүүн биетэй, бүлцэн зовхитой гэж өөлж гоочилсоор байгаад мэс засал руу гүйхэд хүргэсэн.

Овоо аятайхан болоод ирэхээр нь хиймэл төрхтэй, мэс заслын хүүхэлдэй гэж шоолоод унах юм. Өөрт оногдсон зүс царайгаа өөр яалтай билээ” хэмээн нэлээд хэдэн жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр жүжигчин бүсгүй гомдол, бухимдлын хатуухан үгс чулууджээ. Мэс заслын ширээнээс “төрсөн” хэмээн цоллуулж буй олны танил бүсгүйчүүд ийнхүү нэг нэгнээ өмөөрөх тохиолдол цөөнгүй гардаг ч, түүн шиг үнэн атлаа хатуу үгээр үзэл бодлоо илэрхийлсэн нь ховор биз ээ.

Эх сурвалж: Photonews.mn

Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав
Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.