Excluve брэнд 100 сая төгрөгийн ҮНЭГҮЙ бараа тараах болсны учир?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 20 секунд
Excluve брэнд 100 сая төгрөгийн ҮНЭГҮЙ бараа тараах болсны учир?

Excluve брэнд 100 сая төгрөгийн ҮНЭГҮЙ бараа тараах болсны учир?

Excluve брэндийн дансыг татварын өрөөс үүдэн хаасан нь зөв үү?

Excluve брэнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Хүннү молл болон хорооллын Номин их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараана гэдгээ өчигдөр сошиал ертөнцөөр зарлаад буй. Үнэгүй тараагдах нийт бүтээгдэхүүний үнэн дүн 100 сая төгрөгтэй дүйцэх  аж.

Сошиал ертөнцөд маргаан дэгдээсэн энэ асуудал Үндэсний үйлдвэрлэгч нараа татварын бодлогоор дарамталдаг хууль тогтоомжийг хурцаар шүүмжлэхэд хүргэж  байна.  Тэгвэл Excluve брэнд яагаад өнөөдөр ийм байдалд хүрэв, Үндэсний үйлдвэрлэгч  эмэгтэй юунд тэгтлээ  их гоморхов гэдэг асуудал гарч ирж буй юм.

Excluve брэнд одоогоос таван жилийн өмнөөс зах зээлд гарсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас хэрэг манджээ.  Бусад  татварын асуудалтай холбоотой өр нэмэгдэж, нийтдээ Excluve брэнд улсад 174.659.000 төгрөгийн өрөнд ороод байгаа аж.

Уг татварын өр явсаар анхан шатны шүүхээр орж, Excluve брэндийг өрөө төлөх ёстой гэсэн шийдвэрийг  гаргасан байна. Брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг өрийг төлнө гэж гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хуулийн хүрээнд шийдэгдээгүй учраас Хан-Уул дүүргийн татварын хэлтэсээс компанийн дансыг нь өнгөрсөн онд хаасан  гэх тайлбарыг хийж буй.

Европийн орнуудад бол тухайн ААН хүний наймаа, терорист халдага тэргүүтэнд оролцсон тохиолдолд данс хаадаг жишиг бий. Гэтэл манай улсад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шуудхан хааж орхисон нь шуудхан “Чи үх” гэсэнтэй хүнд туссаныг энд онцлох хэрэгтэй.

Дансаа хаалгаснаар компанийн зарлага хийх эрх бүрэн хаагдаж, энэ хугацаанд гаднаас орж ирэх байсан 4 тэрбумын төсөл  буцаагдсан хийгээд захирал Г.Майцэцэгийн гадагш явах эрхийг нь түдгэлзүүлсэн тул шинээр нээгдэх салбар дэлгүүрийн ажил саармагжсан зэрэг сөрөг нөлөөллүүд үүссэн байна.

 

“Б.Бадам гэдэг хүнийг тэнгэр ниргэг”

Хамгийн сонирхолтой нь, татвартай холбоотой маргаан эцэстээ Excluve компанийн захирал Г.Майцэцэг,  Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Бадам нарын хувийн өш хонзон гэмээр хэв маяг руу оржээ.Бизнес эрхлэгч хүний хувиар хоёр жилийн өмнөх падаан нь хуурамч гэх нэрийдлээр гэнэт 174 сая төгрөгийн өр дагуулан ирсэн явдлыг мэдээж Г.Майцэцэг инээгээд хүлээж аваагүй нь тодорхой. Татварын өр гарсан цагаас хойш  дүүргийнхээ татварын хэлтэстэй  удаа дараа ойлголцолд хүрэхийг хичээсэн ч байнга шоронд хийнэ, хорино гэх нэрээр сүрдүүлж байсныг тэрээр тодотгоод буй.

Ингэж явахдаа “Б.Бадам гэдэг хүнийг тэнгэр ниргэг” хэмээн жиргэснээс үүдэн өнөөх даамлынх нь уур хүрч, гутаан доромжилсон гэх нэрийдлээр бүр гэдийсэн хэмээн ярив.

Бас нэг анхаарал татаж буй өнцөг бол Excluve компанийн захирал Г.Майцэцэг “Татварын  өрөө төлье. Тодорхой график гаргаж өгөөд, дансыг минь нээгээд өгчих” гэх хүсэлтийг тавьсаар нэлээд удаж байгаа аж. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зүгээс “Хуулинд ийм заалт байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой агентлаг” гэж гэдийжээ. Татварын хуулиар бол тухайн татварын өртэй байгууллагад татварын хэлтсийн дарга 60 хоногийн хугацаа өгөх эрх л байдаг.  Гэтэл Б.Бадам гэх эрхмийн уурыг бизнес эрхлэгч маань хүргэж орхисон тул юун хугацаа сунгах манатай үйл явдал өрнөж.

Асуудал энэ маягаар хурцадсаар өнөөдөр Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн тоонд орох болсон Excluve брэнд үндсэндээ энэ нэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болох дээрээ тулжээ. Удирдлагын зүгээс өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн хэрэглэгчдээ талархал илэрхийлэх үүднээс хоёр өдрийн турш нэрийн бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэдгээ мэдэгдсэн байна.

Цаашид хэрхэх бэ?

Excluve брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буйОйролцоогоор 100 орчим ажлын байртай уг  компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг аж.  2013 оны сүүлээр тавигдсан татварын өрийн асуудлаас үүдэн, санхүүгийн байдал хүнд байгаа хэдий ч ажилтнуудаа цомхотгох, цалин хөлсийг нь хасах зохицуулалт хийгээгүй аж.

Яг ийм байдлаар ажиллаж буй нэг Үндэсний үйлдвэрлэгч өнөөдөр  хаалгаа барихад цаана нь хичнээн өрх гэрийн амьдрал хүндрэх  бэ гэдэг нь өөрөө асуудал юм. Тус компанийн зүгээс өмнө нь үүсгээд байсан бусад нэрийн брэндүүдийн ашгаар өрөө төлөх, үйлдвэрлэлээ яаж ийгээд өөр байдлаар аваад явна гэж мэдэгдсэн.

Энэ талаар сошиал ертөнцөд иргэд янз бүрээр байр сууриа илэрхийлж, шалгаж авсан падаанаа гэнэт хоёр жилийн дараа “Энэ чинь хуурамч” гэж өмнөөс нь шидээд, өр үүсгэдэг Татварын үйл ажиллагааг шүүмжилсээр байна.

Эцэст нь онцолж хэлэхэд, татварын өр үүслээ гээд компани хаалгаа барьчихгүй. Яаж ийгээд давахыг л хүснэ. Гэтэл яагаад Болгараас эх орноо гэж зорьж ирсэн Монгол эмэгтэй ийм шийдэлд хүрэв? Татварын хяналт нэрээр төрийн албан хаагчид хэт увайгүй, ёсзүйгүй байдлаар асуудалд хандаж, татварын хатуу бодлого бизнес эрхлэгчдийг ниргэж буйн нэг жишээ энэ юм.

Эх сурвалж: www.TODAY.mn
Чингэлэг тээврээс ашиг хүртэх гэсэн Л.Халтар сайдын санаархал ил болов
Чингэлэг тээврээс ашиг хүртэх гэсэн Л.Халтар сайдын санаархал ил болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.