Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авлигын шинжтэй маш ноцтой асуудалд нэр холбогдоод байна. Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 50 ширхэг контейнер ачаа нэвтрүүлэхээр Хятадын талтай тохиролцохтой зэрэгцэн авлигын шинэ сүлжээ бий болжээ.
Тодруулбал “Үндэсний тээврийн корпораци” гэдэг монополь эрхтэй байгууллага хилийн боомтоор нэвтрэх нэг ширхэг контейнер бүрээс 220 мянган төгрөгийн хураамжийг зуучлалын хөлс нэрээр авахаар болсон байна. “Үндэсний тээврийн корпораци” нь ямар нэгэн тээвэр хийхгүйгээр өдөрт 11 сая төгрөг, сард 300 сая төгрөг, жилд 3.6 тэрбум төгрөгийн орлогыг чингэлэг тээврээс зуучлал байдлаар олох аж. Хамгийн гол асуудал нь монополь эрхтэй уг тус корпорацийн хувьцаа эзэмшигч компаниудын дунд Л.Халтар сайдын хамаарал бүхий Илинкс-экспресс тээвэр зуучийн компани байгаа юм. Товчхондоо дээр дурдсан орлогоос Л.Халтар сайд хувь хүртэнэ гэсэн үг.
Чингэлэг тээврээс ашиг хүртэх гэсэн Л.Халтар сайдын лобби импортын барааны үнийг цаашдаа өсгөж, ард түмний амьдралыг туйлдуулах нь ээ.