Эхлэл Улстөр Эдийн засаг Нийгэм Орон нутаг Дэлхий дахинд Спорт Зөвлөгөө Энтертаймент Соёл урлаг +18 Сүхбаатар аймгийн иргэдийг мэхэлсэн А.Болдод 3.4 жилийн ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дархан-Уул аймгийн харъяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхэлжээ. Мөн Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгийг шилжүүлэн авдаг нийт найман удаагийн давтан үйлдлээр бусдын 2,510,000 төгрөгийг залилан мэхэлж авчээ.

Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйлийн 148.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар гурван жил дөрвөн сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг. Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд  итгээд мөнгө явуулаад байдаг болохоор иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.
Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэгүй эзэмших эрхтэй
Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэгүй эзэмших эрхтэй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.