Ч.Сайханбилэг сайдаа, битгий бууж өг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 37 секунд
Ч.Сайханбилэг сайдаа, битгий бууж өг

Ч.Сайханбилэг сайдаа, битгий бууж өг

Пропорциональ системийн хамгийн том алдаа гэгддэг О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд дуулгав. Үндэслэлээ “Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн төслийг хэрэгжүүлнэ. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрийг авна гээд байна. Дургүй хүнийг дарж байж сахил хүртээнэ гэдэг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байна” гэж тайлбарлав.

Үүнийг Өргөдлийн байнгын хорооны даргын үг гэхээсээ Өмнөд Солонгосоос ирсэн даалгавар гэж харж болохоор. Н.Энхбаяр гэгч хүний эртний мөрөөдлүүдийн нэг нь газрын доороо 6.4 тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн ордыг өөрийн болгох тухай. Оймсонд хавчуулагдаж, ордонд орсон хүний хувиарО.Баасанхүү намын даргадаа энэ байтугай өр төлөх үүрэгтэй байдаг ч биз. Өөр бас бус хүнд  өр төлөх шаардлага байсан л байх. Ямар ч байсан Тавантолгойг ямар ч хамаагүй аргаар зогсоох гэсэн бүлэглэлүүдийн ээлжит нэгэн захиалгат ажиллагаа Ч.Сайханбилэгийн сандал, суудал руу чиглэжээ. Хахир өвлөөс эхэлсэн Тавантолгойн тэмцэл цаашдаа улс төрийн хүрээнийхнээс ямар сюрприз барихыг таашгүй.

Ерөнхий сайдыг тал талаас нь мэрж идэх гэсэн улс төр өрнөж байна. Тавантолгойн талцал дээр цалин нэм, мөнгө ол, ханш буулга гэсэн үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн шахаан дунд Ч.Сайханбилэг хэр удаан тэсэхийг хажуугаас нь харж суугаа хүмүүс хүний, өөрийн намд бишгүйдээ байгаа. Ямар сайндаа л “Ажлаа хийж чадахгүй бол өг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байгаа”-г О.Баасанхүүгээр хэлүүлж байхав дээ.

УИХ-ын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн тендерийг дахиад явуулах хэрэгтэй” гэсэн хувийн үзэл бодлоо хэвлэлээр дайсан даруйд “арай ч дээ, ахиад 10 жилийг алдах нь” гэсэн уулга алдалт сошиал ертөнцөөр хөврөв. Л.Эрдэнэчимэг гишүүний тааллаар тендерийг ахиад зарлабал Монгол Улс арав байтугай зуун жилийн хөгжлөө алдана. Харамлаад, хадгалаад байсан нүүрсийг нь хятадууд үнэгүй өгье гэсэн ч тоож шиншихгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харахад Тавантолгой төслийг Шийдлийн Засгийн газар нь шийдэхгүй, Шийдлийн дараагийн засаг ч шийдэж чадахгүй нь нэн ойлгомжтой болж.

Эрдэс баялгаа эргэлтэд оруулж, хямралаас гаргах УИХ-ын даалгавартайгаар бүх нам хамтарсан, парламентад сөрөг хүчингүй засаг гэхэд Ч.Сайханбилэгийн танхим мөнгөгүй бас улс төрийн дэмжлэг ч алга. Түүний оруулж ирсэн эдийн засгийн бүх бодлого парламент дээр гацах болсон. Одоо Ерөнхий сайдыг тал талаас нь мэрж идэх гэсэн улс төр өрнөж байна. Тавантолгойн талцал дээр цалин нэм, мөнгө ол, ханш буулга гэсэн үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн шахаан дунд Ч.Сайханбилэг хэр удаан тэсэхийг хажуугаас нь харж суугаа хүмүүс хүний, өөрийн намд бишгүйдээ байгаа. Ямар сайндаа л “Ажлаа хийж чадахгүй бол өг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байгаа”-г О.Баасанхүүгээр хэлүүлж байхав дээ. Улс төрийн намуудын тухай хуулийг дагаад ч болсон УИХ-ын даргынхаа албан тушаалыг өгөөд өөрөө гүйцэтгэх засаглалаа толгойлох нь бас яагаав. Одоо амаа барьж, О.Баасанхүүгээр могой бариулж суухын оронд.

Оюутолгой, Тавантолгойг явуулахгүй, ОУВС-гийн зээлийг авахгүй юм бол энэ улсын эдийн засаг дампуурлаа зарлах болно. Гол нь ийм маягаар өөрсдийнх нь хүсэл сонирхолд хамгийн их тээг болж байгаа Ч.Сайханбилэгийг л холдуулах гэсэн оролдлого. Гэхдээ, мэдээж, өргөдлийг нь өөрөөр нь  бичүүлэх, үгүйдээ л өөр намын хэн нэгнийг ашиглан Засгийн газраа онхолдуулах сонирхол ялангуяа Ардчилсан намынханд их бий. Н.Алтанхуягаа араас нь буудчихсан АН-чдын хувьд ахиад нэг засгийн хувь заяагаар тоглох юу ч биш л дээ. Гэхдээ арван зургаан оны сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй болох учраас Ерөнхий сайдаас огцрох хүсэлтийг Ч.Сайханбилэгээр гаргуулах тактик хэрэглэж байна. Яг л Н.Алтанхуягаа огцруулсны дараа намын даргын албыг нь буланд шахаж байгаад булааж авдаг шиг ээ.

Хэрэвзээ энэ бүх шахалтыг тэсч чадалгүй огцрох өргөдлөө өөрөө өгөх юм бол Тавантолгойн бүх л муу муухайг Ч.Сайханбилэг ганцаараа үүрнэ гэсэн үг. Хамгийн аймшигтай нь Тавантолгойн гэрээг муучлаад байгаа Л.Эрдэнэчимэг мэтийн үг үнэн болж хувирна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн тохиолдолд Тавантолгойн гэрээ үнэхээр муу байсан гэх ойлголт олон нийтэд үлдэнэ. Тиймээс, Ч.Сайханбилэг сайд аа, битгий бууж өг. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн гурван амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажилла.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ, энэ засгийг огцруулах шалтгаан байг гэхнээ шалтаг байна уу?

Тавантолгойгоор шалтаг хийж байгаа бол үндэслэл нь ядаж итгэл төрүүлэхүйц үнэмшилтэй байх хэрэгтэй болов уу. Хоёр сая хүний хувьцаа, төр өөрөө төмөр замаа барина гэсэн хөгийн тайлбарт нь хүүхэд хүртэл хууртагдахаа больсон байх шүү.

Ордоо зуун хувь төр нь эзэмшээд, харин хөрөнгө оруулагчдаар нүүрсээ борлуулж, борлуулалтынх нь орлогоос ашгаа аваад явах төсөл гэдгийг уншсан юмтай, учир мэдэх хүмүүс хэлж байна лээ.

Арван жил алдсан төмөр замаа хөрөнгө оруулагчаар бариулъя, дараа нь төр нь буцаагаад авъя гэсэнд юу нь буруу байна вэ? Өөрсдөө барина гээд өнгөрсөн хоёр жил 280 сая долларыг цацаад одоо овоолсон шороо төдийтэй л үлдсэн. Ядахнаа шороо овоолсон компаниудынхаа ажлын хөлсийг нь одоо хүртэл өгч чадаагүй байгаа биз дээ. Яаж Монголын төмөр зам 950 сая доллар босгох гээд байгааг ойлгохгүй байна. Ингэж “өөх ч биш, булчирхай ч биш” байснаас энэ парламентыг тараая гэсэн  Ж.Энхбаяр гишүүний үгийг дэмжиж байна. Эртхэн сонгуулиа явуулаад, сайн, муугаа эхлээд амссан нь дээр. Тэгээд ч "Зовлонгийн түргэн нь, жаргалын удаа нь" гэсэн эртний үг бий.

О.Баасанхүү бол одоохондоо “сум” нь. Харин нум нь хэн болох нь сонирхол татаж байна. Н.Энхбаяр уу, эсвэл З.Энхболд уу?

Хvнсний ногооны vнэ буурчээ
Хvнсний ногооны vнэ буурчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.