Хvнсний ногооны vнэ буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
Хvнсний ногооны vнэ буурчээ

Хvнсний ногооны vнэ буурчээ

Улс орон маань эдийн засгийн хямралд єртсєнєєр ард тvмний минь сэтгэл хvртэл гуниг гутралд автчихаад байгаа. Харамсалтай нь, бvгд хямарч, євдгєєрєє сєгдчихєєд байхад юмны vнэ гээч нь тэнгэрт гарчихаад бууж єгєхгvй зовоож буй. Тэгвэл танд нэгэн таатай мэдээ дуулгая.
Энэ сарын сарын эхний долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотын томоохон захууд дээр хонины ястай нэг килограмм мах дунджаар 7610 тєг, vхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 тєгрєгєєр худалдаалагдаж байна. Мєн vхрийн ястай болон цул махны vнэ ємнєх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. 
Энэ долоо хоногийн ажиглалтаар vхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 тєгрєг, “Номин”, “Меркури”, “Бємбєгєр”, “Таван-Эрдэнэ” хvнсний захуудад хамгийн єндєр vнэтэй буюу 9000 тєгрєгєєр зарагдаж байна. 
Энэ бvхнээс харахад хонины ястай махны vнэ ємнєх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 40 тєгрєг, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 тєгрєгєєр тус тус єсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 тєгрєгєєр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хvнсний захуудад хамгийн єндєр vнэтэй буюу 9000 тєгрєгєєр худалдаалж байна. Тэгвэл монголчуудын хамгийн єргєн хэрэглээний нэг болох гурилын vнэ тун тогтвортой байна. Тодруулбал, нийслэлийн хvнсний томоохон зах, дэлгvvрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын vнэ дээд зэрэг нь 1100-1500 тєгрєг, 1-р зэргийнх 900-1300 тєгрєг, 2-р зэргийнх 750-970 тєгрєг байна. Худалдан авагч олон байдаг “Хvчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бємбєгєр”, “Баянзvрх”, “Хархорин” хvнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын vнэ 1100-аас 1300 тєгрєгийн vнэ ханштай байна. Харин “Барс” хvнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 тєгрєг, 1-р зэргийн гурил 900 тєгрєгєєр тус тус зарагдаж байна. “Атар” талх хvнсний зах, дэлгvvрт 1000-1200 тєгрєгийн vнэтэй байна. “Бємбєгєр”, “Оргил” хvнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 тєгрєгєєр, харин “Замбала” супермаркетад хамгийн єндєр vнээр буюу 1200 тєгрєгєєр худалдаалж байна. Харин тємс, хvнсний ногооны vнэ буурчээ. Тодруулбал, ємнєх долоо хоногтой харьцуулахад монгол тємс 1.5 хувиар буюу 20 тєгрєг, лууван 11.5 хувиар буюу 170 тєгрєг, байцаа 2.7 хувиар буюу 35 тєгрєг, хятад сонгино 2.5 хувиар буюу 30 тєгрєгєєр буурсан байна.

Эх сурвалж:

Бэлгийн замын өвчлөл Өмнөговьд гаарсан гэнэ үү
Бэлгийн замын өвчлөл Өмнөговьд гаарсан гэнэ үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.