Б.Магсаржавын “Мялаалга” тоглолт шинэ содон зүйл дүүрэн айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Б.Магсаржавын “Мялаалга” тоглолт шинэ содон зүйл дүүрэн айсуй

Б.Магсаржавын “Мялаалга” тоглолт шинэ содон зүйл дүүрэн айсуй

Орчлонгийн амьдрал, энэ саарал өнгөн дээр аялгуу бүтээнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа ард түмний зүрх сэтгэлд эгшиглэж үлдэх олон дуу бүтээх нь бурхны хишиг гэлтэй. Яах аргагүй байгаль эхээс авч төрсөн авьяас билэгтнүүдийн хийх ажил биз ээ. Ийм л нэг эрхмүүдийн нэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Мялаалга” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-ны 19 цагаас “UB палас”-ын концертын их танхимд болох аж.

Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө аясыг бий болгон, бүтээл туурвилаа эхэлсэн цагаас хойш өдгөө 500 гаруй уран бүтээл, хөгжмийн аялгууг ард түмнийхээ оюу санааны сонорт хүргэжээ.

Өдгөө ард түмний сэтгэлд зүрхэнд эгшиглэсээр байгаа “Насны намар”, “Зүрхний уяа”, “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Сүслэн хайрлаж яваарай” нэрлээд байвал олон сайхан уран бүтээлийг нэрлэж болно. Нийтийн дуу, хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн хэн ч эвдэхгүй орон зайг бүрдүүлж чадсан Б.Магсаржав хөгжмийн зохиолч нь оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагнал хүртэж байсан төдийгүй тус наадмын цээжний хэдхэн зохиолчын нэг юм.

Б.Магсаржавын “Мялаалга” хүндэтгэлийн тоглолтын хойморт тухлах үзэгч таныг хөгжмийн зохиолчын олон шинэ уран бүтээл угтах бөгөөд эртний танил дуунууд ч таны сэтгэлийн сонорт хүрэх болно. Мөн үеэр үзэгч сонсогч таныг олон шинэ содон зүйл хүлээж байгааг дуулгахад таатай байна.

Мянган сурагчийн бийрээр нандин судар бүтээжээ
Мянган сурагчийн бийрээр нандин судар бүтээжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.