Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлснийг Дээд шүүхээс тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлснийг Дээд шүүхээс тогтоолоо

Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлснийг Дээд шүүхээс тогтоолоо

DSC_0018_1061611107

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нь өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн төрсөн хүү болох Б.Чулуудайн нэр дээрх “Грандлайн” компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан гэх Улсын Дээд шүүхийн шийдвэр гарчээ. Энэ тухай  МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр болон албаны бусад хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх хурлын процесс 1.5 жилийн хугацаанд үргэлжилсэн юм байна.  Д.Амарбаясгалан хэлэхдээ “Грандлайн” компани төслийн шалгаруулалтад оролцохдоо  журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлэх чадамжтай, ажлын туршлагатай, техник, тоног төхөөрөмжтэй байх шаардлагыг хангах үүднээс “Сайранбулаг, “Зуншин” гэх хоёр компанитай хамтарч  төсөл хэрэгжүүлэгчээр оролцох саналыг тавиад гэрээ байгуулж орсон байдаг. Сонгон шалгаруулалтын дараа хотын дарга Э.Бат-Үүл өөрийн гарын үсэгтэй батламжийг гаргахдаа хүүгийнхээ компанийн  нэр дээр гаргасан байдаг. Энэ нь өөрөө эрх мэдлээ хэтрүүлсэн  байх үндэслэлтэй гэдэг асуудлыг манай намын зүгээс тавьж буйгаа  илэрхийлж байна” гэсэн юм. Э.Бат-Үүл дарга удаа дараа “Манай хүүгийн компанийг тэр хавийн оршин суугчид сонгосон. Аавынхаа хэрэгжүүлсэн төслийг хүү нь дэмжиж байна” гэж мэдээлэл хийсэн. Энэ нь худлаа гэдэг нь илэрсэн. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу нийт айл өрхийн 75 дээш хувь нь дэмжсэний дагуу энэ төсөл хэрэгжих боломжтой. Гэтэл Э.Бат-Үүл даргын хүүгийн компани 225 өрхөөс 90 орчим өрхийн буюу 40 хувийн саналыг авсан байдаг.  Айл, өрхүүдийн олонхийн саналыг аваагүй байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсөлд шалгаруулсан.  Төсөл хэрэгжүүлэгчээр “Грандлайн” шалгарснаар 11 тэрбумын өртэгтэй дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөнөөс 7 тэрбумыг авсан байгаа аж.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1,6 р хуудас

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын 1,10-р хуудас

Барилгын хөгжлийн төв
Барилгын хөгжлийн төв"-ийн Б.Баярсайхан иргэдээс мөнгө сааж байгаа нь илэрчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.