“О.Дашбалбарт бичсэн захидал” /Н.Мөнхсайхан/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
“О.Дашбалбарт бичсэн захидал” /Н.Мөнхсайхан/

“О.Дашбалбарт бичсэн захидал” /Н.Мөнхсайхан/

 

Улаан сахиусны хувилсан дүр

Улсаа хамгаалсан илдний ир

Аялгуут найргийн агсам хүлэг

Анимаагийн зүрхний гэрэлт хөвгүүн

Та сайн уу?

Уйдах хорогдохын орчлон

Нөгөө л хэвээрээ банйа аа, энд

Увайгүй шуналт ноход л харин

Бүүр даварсан шүү ...

Өргө дорны тэнүүлчид

Өт хорхойы мэт олширсоон

Өмөөрч хамгаалдаг газар шороог чинь

Өмлөж цөлмөөд, өмчилж хуваагаад дууссаан.

Гадаадынхан Таныг эзгүйд

Гаарсаан

Газар өмчлөх хууль батлагдсаан

Галина найз чинь хүртэл огт чимээгүй болсоон

Дайснууд чинь харин хачин их өөрчлөгдсөн шүү

Дандаа л танын магтдаг болсоон

Ард түмэн таныг үгүйлэхдээ ам дамжин шүлгүүдийг чинь уншсаар ...

Яруу найргийн гэгээн тэнгэрт

Янагийн тухай уянгалах нь ихэссээн

Ярдаг нохой ганцаараа

Ай найз чинь л боргож байгаа

Эх орон газар шороо минь гэж

Эмзэглэх хүмүүс ховордоод

Эрээний бараагаар зээлийн лангуу дүүрээд

Эмсийн хормой мөнгөний салхинд хийсээд

Эх орончид гэж цээжээ дэлдэгчид дэмийрээд

Эрх мэдэлтнүүд шуналын далайд сэлээд

Эгэл ардууд худлын цуурайд чихээ таглуулаад

Энд нэг л биш байгаа, ах минь

Наана чинь харин ямар байна?

Нам тайван уу?

Нямсүрэн багштайгаа та

Нямба хийн сууна уу?

Бурхадын гүрнээс бидэндээ

Буяны гараа сунгаарай

Хөх Монголынхоо талд

Хүлэг морьтойгоо ирээрэй.

Энд, эгэл түмэн чинь таны

Үнэн үг,

Үнэнч сэтгэл,

Үлэмж зоригоор дутсаар ...

Найзууд чинь, хамтрагчид чинь, шавь нар чинь

Эмэгчин шиг нялзрай болсоон

Эргэж ирээд энэ “муусайн нохойн гөлөгнүүдийг”

Эгээртэл нь, ичтэл нь загнаад өгөөч ...

Балбар ах аа.

Эх сурвалж: www.TODAY.mn
Жагсаал цуглаан хийхийг хориглолоо
Жагсаал цуглаан хийхийг хориглолоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.