Жагсаал цуглаан хийхийг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Жагсаал цуглаан хийхийг хориглолоо

Жагсаал цуглаан хийхийг хориглолоо

 

1b1407db5476620boriginal

2016 оны долдугаар сарын 1-нээс 17-ны хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хориглосон шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэтэй хэвээр үлдээе
Иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэтэй хэвээр үлдээе
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.