“Хөгжим захиалах” хориотой сонгууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 27 секунд
“Хөгжим захиалах” хориотой сонгууль

“Хөгжим захиалах” хориотой сонгууль

Улс төрийн намууд болон нэр дэвшигч аливаа амлалт өгөхийг хориглосон. Түүнчлэн сурталчилгааны нээлт, нэр дэвшигчийн уулзалтын үеэр хөгжим ашиглах хориотой. Ерөнхийдөө сонгогчдын сэтгэл санааг хөөрөлд оруулах "ховс шид" багатай сонгууль болж байна

Ээлжит сонгуулиудтай харь­цуул­­­­­­бал содоншил ихтэй цоо шинэ гэмээр орчинд энэ удаагийн сонгууль болж байна. Сурталчилгаа эхэлсэн боловч нэр дэвшигчдийн үг, үзэл бодол, үйлс зорилгын талаар мэдээлэл авах орчин хумигдмал хаалттай, энэ хэрээр сүр дуулиан багатай байх аж. Ерээд оноос хойшх ардчилсан сонгуулийн хорь гаруй жилийн түүхийг хоёр хэсэгт хувааж үзвэл эхний арван жилд сонгуулийн сурталчилгаа шууд л шоу цэнгээнээр эхэлдэг байв. Харин дараах арван жилд нь сонгуулийн сурталчилгаа халамж, мөнгөний амлалтаар эхэлдэг байснаараа онцлог юм. Хуучин юм ул болж, шинэ юм зул болно гэгчээр урлаг, соёлынхон сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээдгүй ашиг олдог байсан үе ард хоцорчээ.

"Сонгуулиар урлагийнхан мөнгө хийдэг байсныг хуулиар хаасан учраас өөрсдөө сонгуульд үзэлцэх шинэ бизнес санаа олов" гэдэг ёгтлол хүртэл гарсан байх аж. Үнэхээр ч энэ удаагийн сонгуулиар шинэ нэр дэвшигч танигдах бололцоо хаагдмал байгаагаас ч болсон уу, улс төрийн намууд нэр алдартай урлагийнхан, спортынхноор эгнээгээ тэлжээ. УИХ бол төлөөллийн байгууллага гэдэг утгаараа хэнд ч иргэний хувиар нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрх бий боловч улс төрийн намаар дамжуулан төрийн бодлого, эрх мэдэл хэрэгждэг учраас тэнд бас ч бэлтгэгдсэн хүн хэрэгтэй юм. Сайхан царай, сайн нэр алдраар сонгуульд ялалт байгуулж, дараа нь парламентад санал өгөх "товчлуурын" үүрэг гүйцэтгэх тоглоомын улстөрчид нэг бусаараа тойрог руу мандат өвөрлөн явсан нь бас л нэг онцлог. 

Улс төрийн намууд болон нэр дэвшигч аливаа амлалт өгөхийг хориглосон. Түүнчлэн сурталчилгааны нээлт, нэр дэвшигчийн уулзалтын үеэр хөгжим ашиглах хориотой. Ерөнхийдөө сонгогчдын сэтгэл санааг хөөрөлд оруулах "ховс шид" багатай сонгууль болж байна. Дүнсгэр, даруухан, төсөв хэмнэсэн энэ удаагийн сонгууль "Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиална" гэдэг зарчмыг хөлдөө дэвссэн гэлтэй. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавихаар болсон нь нэг талаар хар, шар, шантаажны бохир технологийг хааж, салбарыг цэгцлэх, цэвэрлэх сайн талтай байж болох ч нөгөө талаар иргэдийн мэдээлэл авах эрхийг хаан боогдуулсан алхам гэж харагдаж байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн тойргийн нэр дэвшигчээ олж харахгүй өнгөрөх магадлал тун өндөр байна. 

Нэр дэвшигчийн нүүр тулсан уулзалтад голдуу тэтгэврийн хөгшид очдог бол ид насныхан болон залуус энэ удаад цахим ертөнцөөр онлайн уулзалтыг чухалчлахаар байна. Сошиал хэрэглэгчдэд бололцоо олгосон шинэ эрхзүйн орчинд нэр дэвшигчид нэлээдгүй зохицож,"Цахим" нэр дэвшигч хочийг түрүү түрүүчээсээ хүртээд эхэлжээ.

Сонгуулийн хууль хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр хугацаа тулгаж байж цэгцэрсэн нь энэ жилийн онцлог байсан. Хуулийн зүйл заалтыг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа нэр дэвшигчид илүү дутуу хөдөлгөөн хийхээс нэлээдгүй эмээж байгаа. Хууль нь хугацаа тулгаж батлагдсан, мөн анх удаа хэрэглэж буй гэдэг утгаараа хаа хаанаа учраа олохгүй байгаа энэ байдал сонгуулийн дараа чухам ямар үр дагаварт хүргэх бол доо. Хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг баахан маргаан хууль сахиулах байгууллага руу хүргэгдэхийг байг гэх баталгаа алга.

Эх сурвалж:
БНХАУ-д бид хэдий хэмжээний өртэй вэ
БНХАУ-д бид хэдий хэмжээний өртэй вэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.