Уучлал гуйсан Ц.Мөнхбаяр нарыг суллах эсэхийг шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Уучлал гуйсан Ц.Мөнхбаяр нарыг суллах эсэхийг шийднэ

Уучлал гуйсан Ц.Мөнхбаяр нарыг суллах эсэхийг шийднэ

“Гал үндэстэн” холбооны гишүүд хэвлэлд хандаж тэргүүн Ц.Мөнхбаярыгаа Ерөнхийлөгчөөс уучлалт хүссэн гэх мэдээллийг өгсөн юм. Өдгөө хоригдож байгаа тэрбээр өршөөл гуйгаагүй, харин бяцхан охин болоод ар гэрийнхэн нь өршөөл үзүүлээч гэсэн утгатай захидлыг гурван удаа өгсөн. Гэвч Ерөнхийлөгч өөрийн гараар өргөдөл бичиж өгөөгүй учир өршөөл үзүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл ийнхүү өөрийн гараар уучлал хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Ийнхүү улсын тэргүүн өршөөл үзүүлэх эсэхийг 14 хоногийн хугацаанд шийдэж хариу өгнө гэнэ.

Холбооны гишүүдийн хувьд “Ц.Мөнхбаяр хоёр удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсэх өргөдөл өгсөн. Өнгөрсөн онд тэр өөрийн гараараа бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Гэтэл буруугаа хүлээж, уучлал хүссэн захидлууд холбогдох хүндээ очихгүй байгааг гайхаж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Тэднийг суллахыг иргэд хүлээж байгаа. Үүнд Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр албан ёсоор хүргүүлэх гэж байна” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл нь албан ёсоор очжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

"Сандэй плаза" худалдааны төвийн түрээслэгчид хохирлоо хэнээс нэхэх вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.