Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин Үхэр өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин Үхэр өдөр

Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин Үхэр өдөр

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 13. Сугар гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлэг болно
Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлэг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.