АНУ: ОХУ-ыг Исламын улс бүлгийн эсрэг хийх амлалтаа биелүүлэхийг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
АНУ: ОХУ-ыг Исламын улс бүлгийн эсрэг хийх амлалтаа биелүүлэхийг шаардав

АНУ: ОХУ-ыг Исламын улс бүлгийн эсрэг хийх амлалтаа биелүүлэхийг шаардав

ОХУ цэргийн хүчээ Сирид төвлөрүүлж буйн цаад шалтгааныг Вашингтоноос “хардалттай” байгаа.

Гэхдээ хоёр орны төрийн тэргүүнүүд уг асуудлаар хараахан ярилцаагүй боловч хамтын дайсан Исламын улс бүлгийн эсрэг олон улсын эвслийн үйл ажиллагаанд ОХУ-ын зүгээс цэргийн хүчээр туслах нь хэн хэнийхээ эрх ашигт нийцэж байгаа гэж Барак Обама үзэж байгаа гэдгийг Цагаан ордны төлөөлөгч Жош Ийрнэст мэдэгдлээ.

Ойрын үед АНУ болон ОХУ байнгын харилцаанд байгаа бөгөөд мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Сирийн асуудлаар утсаар ярьсан байна.

Энэ нь есдүгээр сарын тавнаас хойш тэдний утсаар холбогдсон тав дахь тохиолдол болж байгаа аж.

Оросууд Ассадын армид цэрэг техникийн хүчээр туслахыг АНУ харж байгаа гэв. Ингэснээрээ Исламын улс бүлгийн эсрэг ОУ-ын эвсэлд нэгдсэн амлалт үүргээ биелүүлнэ гэж үзэж буй юм.                                                                            

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
 Занданшуулсан шарил зарах гэж байсан  Д.Энхтөрийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Занданшуулсан шарил зарах гэж байсан Д.Энхтөрийн хэргийг шүүхэд шилжүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.