Занданшуулсан шарил зарах гэж байсан Д.Энхтөрийн хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
 Занданшуулсан шарил зарах гэж байсан  Д.Энхтөрийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Занданшуулсан шарил зарах гэж байсан Д.Энхтөрийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Сонгинохайран дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун Баян-Уулын   гудамжинд оршин суугч Д.Энхтөр занданшуулсан шарил зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан юм. Уг занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын нутагт байсан Жорж Санжжавын шарил болохыг шинжээч, судлаачид тогтоосон. Шарилыг удахгүй нутагт нь зална. Харин энэхүү шарилыг 300 сая төгрөгөөр үнэлэн зарах гэж байсан Д.Энхтөрийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаад  прокурорт шилжүүлсэн юм. Прокурор саяхан түүний хэргийг анхан шатны шүүх рүү өгчээ. Д.Энхтөрийг “Булш сүйтгэсэн” гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Эрүүгийн хуульд  заасан энэхүү гэмт хэрэг нь 3-6 сараар баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялтай юм.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

“Цахим” сайд
“Цахим” сайд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.