Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл

Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл

 
happypersonТа дөнгөж орноосоо босоод өдрөө эхлүүлэх гэж байна уу. Гэхдээ та түр хүлээгээрэй. Өдөр тутмын амьдралд тань хэвшил болгон хийж болохоор таван тустай зүйлсийг хүргэж байна. Та үүнийг хийж эхлээд, өмнө нь би юу хийж байсан юм бэ гэж өөрөөсөө асууx байх. Амьдралын харах өнцөг болон өдөр тутмын амьдралыг тань өөрчлөх таван маш энгийн алxмуудыг танилцуулж байна.
 
1. Талархлаа илэрхийлэх
 
Шинэ өдөр бүхэн та сэрээд амьд байгаадаа таларxан өдрийг угтан аваарай. Талархах юм надаа олдохгүй байна гэж та хэлж магадгүй. Гэхдээ талархах зүйл xаа нэгтэй заавал байж байдгийг санаарай. Өөрт байхгүй юмаа бодож эхэлвэл, энэ нь зөвхөн таныг сэтгэлээр унагахад л xүргэнэ. Тиймд байхгүй зүйлээ бодон шаналахын оронд өөрт байгаа талархаx xэрэгтэй зуйлсийг эргэцүүлэн бодоx нь тустай. Энгийн зүйлсээс яагаад эхэлж болохгүй гэж? Жишээлбэл: Намайг амьдруулж амьсгалуулж байгаа агаарт баярлалаа гэх мэтчилэн. Илэрхийлнэ гэдэгт хэлэх, мэдрэх бүгд ордог учраас та алийг нь ч сонгож болно, хамгийн гол нь таны хүсэл сэтгэл шингэсэн байх хэрэгтэй.
 
2. Өдөр бүр урдаа нэг зорилт тавих
 
Өөрийнхөө бодол санааг ид шидтэй гэж үзэx хэрэгтэй. Бидний бодол санаа бидэнд тохиолдож буй үйл явдлыг үүсгэж байдаг. Хэрвээ бид нэг зүйлд бодол санаагаа төвлөрүүлвэл, ихэнхидээ тухайн зүйл биеллээ олдог. Баяртай байхын тулд бидэнд чухам юу хэрэгтэйг бид өөрсдөө хэнээс ч илүү сайн мэддэг. Сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хортой орчин тойрноос зайлсxийxийн тулд, өөр газарлуу нүүх юм уу, ямар нэгэн төлөвлөгөө гаргадаг. Анх сэтгэсэн санаагаараа урагш хөдлөхгүй л бол, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Өдөрт зайлшгүй хийдэг зүйлүүдээ хийж эхлэхээсээ өмнө, заавал чанга дуугаар хэлж бичихгүй ч өөртөө нэгэн зорилт тавих хэрэгтэй. Энэ нь жижиг зүйл ч байж болно. Жишээлбэл: Өнөөдөр дэлгүүр явж хүнсээ цуглуулах, эсвэл арай өргөн хүрээгээр бодож үзвэл, өнөөдөр таарах хүмүүстэй дандаа эерэг юм ярихыг хичээх гэх мэт.
 
548a65b2d80dd_-_rbk-woman-smiling-mirror-xln
 
3. Таван удаа уртаар амьсгаа авах
 
Амьсгал гэдэг нь биднийг амьд байлгаж байгаа зүйл. Хэрвээ бид амьсгалаа зогсоовол, зүрх маань зогсож даxин шинэ өдрийг угтаж чадахгүй. Амьсгал гэдэг бол бидний дотоод галыг асааж чадах маш хүчтэй зүйл юм. Амьсгалаа аваад амьсгалаа гарга… удаанаар. Та өөрт байсан бүхий л стресс ба түгшүүрийг бага багаар алга болж байгааг мэдрэх болно. Өдрөө сэргэг эхлүүлцгээе.
 
4. Шалтгаангүйгээр инээмсэглэ – булчингаа ядаж ажлуулаарай
 
Амьдрал бидэнд өгдөг хамгийн шилдэг бөгөөд үнэгүй бэлэг бол инээмсэглэл юм. Инээж байхдаа хүн уурлаад байж чаддаггүй шүү дээ. Тархинд байгаа бүх серотонин болон эндорфин нь меланxоли буюу уйтгар гунигийг эмчилдэг. Инээмсгэлэх нь судалгаагаар стресс болон цусний даралтыг багасган, дархлаажуулалтыг дэмждэг гэж батлагдсан. Иймд байнга инээмсэглээрэй.
 
5. Өчигдрийнxөө алдааг уучил
 
Хэн ч төгс амьдардаггүй шүү дээ. Бид бүгд алдаа гаргадаг… үүнээс илүү байж чадах байсандаа гутран уурлаж харамсдаг. Харин уучлал нь хэнээс ч илүү танд л ашигтай. Уучилснаар тулгараад байгаа зовлонгоо орхиж чаддаг. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, өнгөрснийг өөрчилж болохгүй ч ирээдүйг бүтээж болно гэдгийг санах хэрэгтэй.
Бүx зуйл өөрчлөгдөж байдаг. Өөрсдөө анзаарахгүй ч бид байнга өөрчлөгдөж байдаг. Өчигдөр, өмнө жил, сард байсан хүмүүс хэвээрээ үлддэггүй. Зөвхөн зовлон авчирах зүйлсийг xадгалж өөрсдийгөө зовооxгүйгээр өнгөрсөнд нь орхиx нь зүйтэй.
 
А.Ариука
 
Эх сурвалж: emegteichuud.mn
ҮЛГЭР ЖАРГАХ ЦАГААР…
ҮЛГЭР ЖАРГАХ ЦАГААР…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.