Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 46 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 13. Ангараг гараг. Үнэг одтой,  5 шар  мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр бич, тахиа сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Эерэг өдөр. Өнөөдөр таныг сэтгэл санааны эерэг өсөлт хүлээж байна. Бэлгийн чадавх, сэтгэл татах дур булаам байдал аажмаар нэмэгдэнэ. Харамсалтай нь өдрийн хоёрдугаар хагаст төрөл садны настай хүмүүстэй харилцах харьцаанд таагүй асуудлууд үүсэж болзошгүй. Үл ойлголцлоос зайлсхийж, харилцан буулт хийвэл бүх зүйлс өөрийн байрандаа орох болно.
 

Үхэр (4/20-5/20)

Амьдралын зарчмууд, ертөнцийг үзэх үзлийг шалгасан хүнд өдөр болно. Шинэ үүрэг хариуцлага ноогдох, шинэ асуудлууд өмнө чинь тулгарах бололтой. Таатай бус мэдээ, худал хуурмаг мэдээлэл нь таныг ажил хэрэгтээ алдаа дутагдал гаргах үндэс болно. Мөнгө санхүүгийн алдагдал ирж болзошгүй. Санхүүгийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, хэрэггүй зардал гаргахаас аль болох зайлсхий.

Хамтатгах (5/21-6/21)

Эргэцүүлэн бодох, гэгээрэхэд таатай өдөр. Гүн ухааны асуудлуудад төвлөрч ганцаар байж бясалгал хийж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Хожим хойно өөрт чинь хүнд ачаа, сэтгэлийн дарамт болж мэдэх сайн судалж ухаараагүй ажил хэргийн үйл ажиллагааг явуулах хэрэггүй. Хүмүүсийн өгөх санал зөвлөгөө нь алдаатай байх тул сонсож дагаж хэрэгжүүлэх гэсний шаардлагагүй. Эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээр нөлөөлж мэдэх ямар нэг биеийн хүчний ажил, сорилтоос зайлсхийх нь өлзийтэй байх болно.

 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Гүжир гутгэлэг, муу санаатны хатгалга ирэх аюултай. Хэдийгээр та бүхнийг олон жилийн нөхөрлөл холбодог хэдий ч итгэлгүй, найдваргүй хүмүүсийг өөртөө ойрхон байлгахгүй байх нь дээр. Өөрийн эрүүл мэндийн байдалд анхааралтай ханд.
 

Арслан (7/23-8/22)   

Ачаалалтай өдөр. Ажил мэргэжлийн салбарт байгаа ямар ч ажил төрөл өнөөдөр танаас дээд хэмжээгээр их хэмжээний хүч гаргахыг шаардах болохыг од гаригс та бүхэнд урьдчилан анхааруулж байна. Хувийн харилцаанд байгаа аливаа бүх эргэлзээ тээнгэлзээг халж өөрөө өөртөө итгэх итгэлээр өөрийгөө бүрэн дүүрэн эзэмдэхийг зүрх сэтгэлдээ зөвшөөр.

Охин (8/23-9/22)    

Санал бодлоо биелүүлэх тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч сексийн байдал зэрэг нь таны хувийн татах зан чанарыг тань нэмэгдүүлнэ. Өнөөдөр та онцын чухал хичээл зүтгэл гаргахгүй ч ашигтай ажлыг амжуулах ба эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Хальж бялхаж байгаа таны эрч хүч нь эргэн тойрныхонд баяр, итгэл, өөдрөг байдлыг төрүүлнэ. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилготой, тэмүүлэлтэй байдал чинь өндөр амжилтанд хүрнэ.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Эргэн тойрноо сайн анхаарч, болгоомжтой байх өдөр. Хамтрагчтайгаа харьцах харьцаанд асуудал үүсэх магадлалтай. Мөн зохистой бус харьцаатай хүмүүстээ харилцаанд орох магадлалтай өдөр. Ганц бие хүмүүс өнөөдөр хайртайгаа учирч магадгүй. Үүнд сэтгэл ханамжтай байх бөгөөд ирээдүйн тухай яриа өрнүүлэхээс татгалзаарай. Хүний сайныг ханилан байж мэд гэдэг үгийг санаарай. Эрүүл мэндэд хүндрэл гарч болзошгүй.
 

Хилэнц (10/23-11/21)   

Идэвхтэй хүнд өдөр. Гэрлэх, худалдан авалт эсвэл үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлүүдэд таагүй байна. Нөхцөл байдал тодорхойгоор хүндэрнэ. Идэвхтэй байдлаас татгалз, олон зүйлээс үр дүн хүлээх гэж бүү тэмүүл. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй. Тэвчээртэй байж хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. Өдрийн хагаст гэртээ бяцхан цайллага хийж зугаатай өнгөрүүлээрэй.

Нум (11/22-12/21)    

Бүтээн босголт хийх мөн туршлага хуримтлуулан өдөр. Шинжлэх ухаан, гар урлал, халамж, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд таатай өдөр байна. Ихэнх хүмүүс ирээдүйг таах чадвартай байна. Зөрүүдлэх мөн болгоомжгүй байх нь энэ өдрийн аюул байх болно. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Өөрийн санхүүгийн гол асуудалдаа анхаарлаа хандуул. Зүүд удахгүй биелнэ.

Матар (12/22-1/19)   

Үнэ цэнийг үнэлж дүгнэх өдөр. Хайр дурлалын дор энэ бүх асуудлууд явагдах болно. Хуучны ажлуудтайгаа зууралдаж ирээдүйд ашигтай зүйлсийг төлөвлө. Өнөөдөр магадгүй хайртай хүнтэйгээ багахан хэмжээний маргаан гарч магадгүй. Үүнийг хэрхэн яаж зохицуулах нь таны өөрийн ухамсараас шалтгаалах тул бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Танаас үл шалтгаалан санхүүгийн байдал бага зэрэг муудна.

Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр та зорилгоо тодорхойлж, өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Энэ нь таньд хүнд санагдах болно. Магадгүй таны төлөвлөж байсан амралт цуцлагдана, оронд нь та нэмэлт үүрэг хариуцлага өөртөө хүлээн авах болно. Өнөөдрийн бүх асуудал санхүүгийн байдалтай холбоотой байх болно. Байдал ямар ч байдлаар эргэж магадгүй учир яаруу сандруу зангаа хянаж няхуур байх хэрэгтэй. Таньд амжилт авчрах шинэ ажил хийж эхлэх, шинэ танилтай болно.

Загас (2/19-3/20)

Тун таагүй өдөр. Үдийн өмнө бүтэлгүйдэл ар араасаа гарч ирэх бөгөөд үүнд та уур бухимдалтай байна. Өнөөдөр та санхүүтэй холбоотой эрсдэл бүхий асуудалтай бүү холбогдоорой. Учир нь эдгээрээс гарах үр дүн нь тун таагүй байх болно. Аливаад заавал саад бэрхшээл гэж байдаг ба үүнийг даван туулах сэтгэлийн тэнхээг өөртөө бий болгоорой. Энэ өдрийн зүүдэлсэн зүүдээ та эсрэгээр нь тайлж уншаарай.

 

АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...
АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.