Нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өнөөдөрт багтаан СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаатай.
Энэ дагуу СЕХ-нд одоогийн байдлаар нийт 10 нам, эвсэл УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Тодруулбал Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам болон Монголын ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл тус тус хүсэлт болон хавсаргасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. Харин өчигдөр МАН, Монголын консерватив нам, Бүгд Найрамдах нам хүсэлтээ ирүүлсэн юм.
Эх сурвалж: Tumen.mn