ОХУ-ын БХЯ коронавирусний вакцины туршилтад оролцох сайн дурынхныг сонгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
ОХУ-ын БХЯ коронавирусний вакцины туршилтад оролцох сайн дурынхныг сонгожээ

ОХУ-ын БХЯ коронавирусний вакцины туршилтад оролцох сайн дурынхныг сонгожээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам коронавирусний вакцины туршилтад оролцох сайн дурынхныг цэргийн алба хаагчид дундаас сонгосон талаараа мэдээллээ.
"Вакцины аюулгүй байдал, үр дүнтэй эсэхийг шалгах ажилд цэргийн 50 алба хаагч, тэр дундаа таван эмэгтэйг сонгосон. Тэд шинэ бэлдмэлийн туршилтад сайн дураар оролцох хүсэлт гаргасан. Сайн дурынханд урьдчилсан үзлэг, шинжилгээ хийсэн бөгөөд сүүлийн сард ямар нэг өвчнөөр өвдөөгүй" гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлжээ.
 
 
 
Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, цэргийн алба хаагчдыг ОХУ-ын цэргийн бүх анги нэгтгэлээс сонгон авсан байна. Эхний бүлэг нь зургадугаар сарын 3-нд тус яамны Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн дэргэдэх тусгай байгууллагад "эмнэлгийн нарийн үзлэгт орж, туршилтад хамрагдахад бэлдэх" аж.
 
ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг идэвхжил, хими, биологийн зэвсгээс хамгаалах ангийн Эрдэм шинжилгээ судалгааны төв хүрээлэн Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн Үндэсний судалгааны төвтэй хамтран коронавирусний вакциныг боловсруулж байгаа талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу урьд нь Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэж байв. Түүний хэлснээр, зургадугаар сарын 1-нээс өмнө клиникийн өмнөх туршилтыг, харин клиникийн туршилтыг долдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Клиникийн туршилтыг Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээ судалгааны төв хүрээлэнгийн 48 дугаар баазад явуулах аж. Тус баазад урьд нь Эбола болон МЕRS өвчний, мөн томуугийн вакциныг судалж, амжилттай туршиж байжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Спрайт супер лигийн бүх оддын тоглолт-2015
Спрайт супер лигийн бүх оддын тоглолт-2015
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.