Спрайт супер лигийн бүх оддын тоглолт-2015
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Спрайт супер лигийн бүх оддын тоглолт-2015

Спрайт супер лигийн бүх оддын тоглолт-2015

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн СПРАЙТ брэнд ТЛЖ-13 ТББ-тай хамтран 9 дэх удаагийн “СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ийг 2015 оны 04 сарын 18-ны үдэш амжилттай зохион байгуулж сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусыг баярлууллаа.

Бүх Оддын Тоглолтонд СПРАЙТ ЛИГ-ийн шилдэг тамирчид зүүн баруун 2 бүсд хуваагдан цаг дуусах мөч хүртэл гал гарсан тулаан үзүүлж ширүүн өрсөлдсөний эцэст Г.Золжаргал, Б.Мөнгөншагай дасгалжуулагчтай БАРУУН БҮС Л.Эрдэнэпүрэв, Ю.Бүрэнтэгш дасгалжуулагчтай ЗҮҮН БҮС-ийг 70:64 онооны харьцаатайгаар хожиж ялалт байгууллаа.

Бүх Оддын Тоглолтын үзэгчдийн хамгийн их сэтгэл догдлон хүсэн хүлээдэг СПРАЙТ СЛЭМ ДАНКЫН аваргаар Дорнод Танан Гарьд багийн тамирчин Mitchell Anderson, “MVP” буюу шилдэг тоглогчоор Сити багийн тамирчин Б.Болдбаатар, Багийн тэмцээний аваргаар Тэнэгэр Зам ОТИС баг, Холын зайн шидэлтийн тэмцээний аваргаар Скайтел Бүргэдүүд багийн тамирчин Номгон, Ур чадварын тэмцээний аваргаар Тэнэгэр Зам ОТИС багийн тамирчин Э.Гантөмөр нар тус тус шалгарсан байна.

Тус үдэш A Sound хамтлаг, реппер Цэцэ, ШУТИС-ийн “Step” аеробикийн баг зэрэг уран бүтээлчид Бүх Оддын Тоглолтыг улам гайхалтай болгож байсан юм.

Бүх Оддын Тоглолтонд оролцсон 2 багийн тамирчид СПРАЙТ ЛИГ-ийн уламжлал ёсоор мөнгөн шагналын тодорхой хэсгээрээ ХӨСҮТ-ийн хүлээн авах тасагт  “Пульс-Оксометр” хэмээх хүүхдийн анхан шатны үзлэгийн төхөөрөмжийг хандивлав

 
 
“Залуучууд халдвар тээгч болж, 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсгэж байгаа тул вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя“
“Залуучууд халдвар тээгч болж, 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсгэж байгаа тул вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.