“Залуучууд халдвар тээгч болж, 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсгэж байгаа тул вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
“Залуучууд халдвар тээгч болж, 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсгэж байгаа тул вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя“

“Залуучууд халдвар тээгч болж, 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсгэж байгаа тул вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя“

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас /НЭМГ/ коронавируст халдварын дархлаажуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

"Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд болон зорилтот бүлгийн иргэдэд бид халдвар тээгч болж байна"

НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нэлээд арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Шинэ төрлийн коронавируст халдварыг анх 2019 онд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гэж нэрлэж байсан. Харин өнөөдөр шинжлэх ухааны судалгаа хийгдэж, эмгэг жам болон эмчлэх, урьдчилан сэргийлэх арга нь тодорхой болчихлоо. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 18.9 хувь нь коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэжээ. Дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэх шугамаар бид бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Дүүрэг бүрд дархлаажуулалтын явуулын баг гаран ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд явуулын 32 баг Улаанбаатар хотод ажилласан. Вакцинд хамрагдах байдал амралтын өдрүүдэд бага байна.

Цар тахлын халдварт өвчнөөс сэргийлэхэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахын зэрэгцээ иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах болоод хамгийн чухал зүйл юм.

Нэг жишээ хэлэхэд, БНСУ-ын хувьд нийт хүн амын 56.1 хувь нэгдүгээр тунд, 26.1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бөгөөд одоогоор гуравдугаар тунг зорилтот бүлгээсээ эхлэн хийж байгаа. Гэсэн ч БНСУ арваннэгдүгээр сарын 1-нээс хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжихээр болсон тухай мэдээлэл байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, коронавирусийн халдвар нэг өдөр гэнэт алга болчихгүй бөгөөд энэ өвчин хор уршиг ихтэй тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя.

Ялангуяа бид вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэд болон зорилтот бүлгийн иргэддээ халдвар тээгч болоод байгааг албан ёсоор хэлмээр байна. Тиймээс залуус дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатай.

Хэрэв бид нэмэлт тунгаа хийлгэж, дэглэмээ сайн мөрдвөл бид энэ өвлийг гайгүй туулах дүр зураг ажиглагдаж байна" гэв.

"Хүн амын 30-аас дээш хувь вакцины III тунд хамрагдвал шинээр илрэх тохиолдол буурна"

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн хамрагдалт хүн амын 30-аас дээш хувьд хүрвэл шинээр илрэх тохиолдлын тоо буурах боломжтой гэж үзсэн.

Гуравдугаар тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэд халдвараас 99 хувь хамгаалагдаж байна гэсэн судалгаа, статистик бий" гэлээ.

ВИДЕО:

Олимпийн аварга Н.Түвшинбаяр сарын 50 сая төгрөгний цалингаас татгалзжээ
Олимпийн аварга Н.Түвшинбаяр сарын 50 сая төгрөгний цалингаас татгалзжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.