Америк, Орос, Хятадын армийн ялгаа арилж байгааг Америкийн генерал хүлээн зөвшөөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Америк, Орос, Хятадын армийн ялгаа арилж байгааг Америкийн генерал хүлээн зөвшөөрчээ

Америк, Орос, Хятадын армийн ялгаа арилж байгааг Америкийн генерал хүлээн зөвшөөрчээ

Америкийн армийн Агаарын цэргийн хүчний ЖШ-ын дарга, генерал Марк Уэлш өөрийн орны зэвсэгт хүчний давамгай байдал аажмаар арилж байгааг саяхны нэгэн ярилцлагандаа хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа гол хоёр дайсанд тооцогдож байгаа Орос, Хятадын армиас илүү гарсан түвшин нь буурч байгаа гэнэ. “Бидний хоорондын ялгаа зөрүү багасаж байгаа нь бодит үнэн” хэмээн генерал мэдэгдэж. Арваад жилийн өмнө Америкийн арми хоёр гол өрсөлдөгчөөсөө илт давуу байсан бол өдгөө энэ байдал багассан тул манай орны удирдагчид үүнийг харгалзан үзэх учиртай” гэжээ. Энэ нь орчин цагийн армийн бүх төрөл бүрэлдэхүүний хувьд болж байгаа үйл явц гэж мэдэгджээ. Түүний таамаглалаар ердөө 3-5 жилийн дараа л гэхэд Орос, Хятадын арми зэвсэглэл, хангалт, байлдах чадвараараа Америкийн одоогийн түвшинд хүрэх аж. Иймд зэвсгийн техник технологийн чиглэлд хийх хөрөнгө оруулалтаа багасгавал бид одоогийн тэргүүлэх байдлаа алдаж 5-8 жилийн дараа бүр өрсөлдөх чадваргүй болох аюултай гэж сэрэмжлүүлсэн гэнэ. Түүнээс гадна цэргийн заналхийллийн хувьд Орос нь Хятадаас илүү хүчирхэг байгаа гэж онцолжээ. Америкд цэрэглэн халдах боломжтой орнуудын жагсаалтыг Орос тэргүүлж байгаа бөгөөд Москваг гол аюул гэж нэрлэжээ. 

NUUTS.mn

АН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ХУДЛЫГ ТҮГЭЭХИЙН УЧИР
АН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ХУДЛЫГ ТҮГЭЭХИЙН УЧИР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.