АН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ХУДЛЫГ ТҮГЭЭХИЙН УЧИР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 54 секунд
АН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ХУДЛЫГ ТҮГЭЭХИЙН УЧИР

АН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ХУДЛЫГ ТҮГЭЭХИЙН УЧИР

527-1466998554ardchilal6-1024x544АН-ынхан ээлжит гүтгэлээ дэлгээд байна. Тэд энэ удаад Ардын нам албан тушаал наймаалцдаг гэх мессежийг тараагаад байгаа ч  олон нийт үнэн зөвийг ялгахтайгаа болсон. Хэдийгээр  олон удаагийн хурлын бичлэгийг  буруу замаар олж авч, түүнийгээ бодитой мэтээр эвлүүлэг хийн цацсан ч төрийн албыг төрлийнх болгож хямраасан автор нь яалт ч үгүй АН-ынхан өөрсдөө.

Тухайлбал, АН 2012 оны сонгуулийн дүнд олон болсон даруйдаа төрийн албыг ёстой нэг хүссэнээрээ бужигнуулсан байдаг. Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг намын харьяаллаар хайр найргүй халж, өөрсдийн гэх мэргэжилтэй мэргэжилгүй “утсан хүүхэлдэй”-нүүдээр төрийн албыг дүүргэсэн нь бодит үнэн. Нөгөө талаас АН-ынхан Ардын намыг  албан тушаал наймаалцдаг гэж харуулахаар оролдсон нь Ардын намыг  биш өөрсдийг нь муухай харагдуулсан төдийгүй илчилсэн явдал боллоо. Өөрөөр хэлбэл, хүн хамгийн их мэддэг зүйлээ л хамгийн их ярьдаг гэдэг.  Тийм ч учраас  АН-ынханалбан тушаалын наймааг хэрхэн хийдгийг хамгийн их мэддэг учраас ийнхүү Ардын намд наах гэж оролдов. Үнэндээ АН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 мянгаар нэмэгдсэн. Маш том бөгөөд их тоо байгаа биз.Нэг үгээр хэлбэл, тэд засгийн эрхийг авсан даруйдаа ах дүү, амраг садан, хавь ойрынхноо ажилтай болгосон нь энэ. Ингэснээр төр зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулдаг болжээ. Үүний цаад шалтгаан нь 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна. Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн  гэсэн үг. Үнэндээ АН-ынхны бодит төрх энэ. Гэсэн атлаа өөрсдийн булхай  луйврыг Ардын намд наах гэж оролдсон нь дэндүү өчүүхэн бас өрөвдөлтэй улстөр байлаа.

Харин одоо АН-ынхан  Ардын намыг  баалах ажиллагааг хэрхэн зохион байгуулсныг хүргэе.  МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс хэвлэлийнхэнд хандсан.  Энэ үеэр сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор МАН руу элдэв башир аргаар дайрч эхэлснийг Д.Амарбаясгалан мэдээлсэн юм. Тодруулбал, “МАН-ынхан төрийн албан тушаалыг арилжиж байна” гэх видео  мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, эвлүүлэг гэдэг тайлбарыг өглөө. Тиймээс өрсөлдөгчийн зүгээс иргэдийг төөрөгдүүлэхээр гаргаж байгаа эвлүүлсэн бичлэгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэсэн юм. Өмнө нь МАН-ын нэр дэвшигч П.Анужингийн  нууц бичлэг нэртэйгээр гутаан доромжилсон өнгө аястай бичлэг олон нийтэд цацагдсан. Тэгвэл энэ нь хуурамч, П.Анужингийн нэр төрд халдахаар эвлүүлсэн бичлэг  гэдгийг цагдаагийн байгууллага  тогтоосон байна. Энэмэтчилэн нам, нэр дэвшигчийн нэр хүндийг унагаах зориуд зохион байгуулсан хар пиарыг өрсөлдөгчид ихээхэн хийж байгаа аж.  Эхнээсээ эвлүүлэг байсан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож байна” гэсэн  юм. Түүнчлэн  эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг байнга тагнаж, чагнаж байсан байж магадгүй бөгөөд МАН-ын өдөр тутмын болон сүүлийн гурван жилийн албан хурлуудын бичлэгийг нийлүүлж, эвлүүлээд үг яриаг нь нэг юм шиг болгоод цацаж байгаа нь ноцтой. Хуулийн байгууллагаар шалгуулна гэдгийг ч тодотгосон. Үнэдээ бодит процесс нь энэ. Гэтэл АН-ынхан энэ бүхнийг хуурамчаар эвлүүлчихээд үнэн мэтээр ярьж, бүр намын дарга нь хүртэл хэвлэлийн хурал зарлан, хуулийнхныг турхирч байгааг юу гэж ойлгох вэ. АН-ынхан яг одоодоо эрх мэдэлтэй байгаа. Мэдээж тэд хуулийнхныг чиглүүлэх ч эрх мэдэлтэй байгаа. Гэхдээ энэ эрх ямбаа  олны өмнө  зарлан, гайхуулах  хэрэг байв уу. Бүр олон түмний нүдэнд дээр хуулийнханд “Энийг барь” гэж үүрэг чиглэл өгч байгааг хэрхэн, яаж ойлгох ёстой вэ.

Энэ бүхний эцэст  үнэн ганц л байдгийг уншигч танд сануулъя. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болсон бүхний бодит үнэнийг илтгэсэн.  Буруу ярьж, хүн гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээдэг учраас эрх баригчид биш сөрөг хүчний тайлбар үнэнд илүү ойрхон байдаг жамтай. Учир нь   хууль шүүхийнхэн  өнөөдөртөө эрх баригчдын “гарт” байгаа учраас хэлсэн үг, хийсэн  үйлдлийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй байх гарц тэдэнд бий. 

Эх сурвалж: МАН-ын Сонгуулийн Штаб

Говь-Алтайн сумдад хөөрч, буух зурвас байгуулжээ
Говь-Алтайн сумдад хөөрч, буух зурвас байгуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.