“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шрүп гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шрүп гарчээ

“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шрүп гарчээ

Тавдугаар сарын 12-нд Чингэлтэй дүүрэгт байрлах  “Бургер кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлж байсан бага насны хүүхдийн идэж байсан бургерээс төмөр шрүп гарчээ.

Улмаар тус хүүхэд хахаж, эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах дөхсөн байна.

Энэ талаар хүүхдийн ээж өөрийн фэйсбүүк хуудастаа "“Burger King” ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нурууруу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов. Хүү: хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ... Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкын залгисан бололтой. Ингээд Burger King-д хандахад: өө шрүп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу гээд хээв нэг зогсож байдаг. Төв оффисийн мэнэжер нь : та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье гэнэ... Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо... Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрүпийг идэхнээ янз нь.... Шрүптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ бургер кинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр харамсан сууна! Дэмий нэг МХЕГ т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй! Хариуцлагатай байхыг шаардмаар байна" гэжээ..

Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй
Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.