Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй

Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй

Хэсэг бүлэг этгээдийн “Шатахуун дахин хомсдохоор боллоо” гэсэн хуурамч мэдээлэл нь нийгэмд асар их муу нөлөө үзүүлж буйг бид харлаа. Өчигдөр оройнлос эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад дахин урт дараалал үүсч эхлээд байна. Холбогдох яамдын мэдэгдэж буйгаар иргэд шатахуун түгээх станцад оочерлож, шатахууныг их хэмжээгээр авч нөөцлөх шаардлагагүй бөгөөд хэрэглээнийхээ хэмжээгээр шатахуунаа авч бусдадаа боломж олгох нь зүйтэй хэмээн зөвлөж байна.

Ямар нэгэн баталгаагүй мэдээлэл, хуурамч мэдэгдэлд итгэн, тэдний зохион байгуулалттайгаар шатахуун импортлогч компанийн нэр хүндэд халдсан үйлдлийг дэвэргэн сошиал орчинд дэвэргээж байгаа явдал нь нийгэмд асар хортой үйлдэл бөгөөд үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, таксиний үйлчилгээ гээд бүхий л газруудын үнэ тариф өсдөг шууд хамааралтай юм. Иймээс ард иргэд төрийн байгууллагын үнэн бодит мэдээллийг үндэс болгох нь зүйтэй юм. Тун удахгүй дээрх мэдэгдлийг хаанаас, ямар хүмүүс, ямар зорилготой бэлтгэж цахим орчинд тараасныг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноох болно хэмээн СОД МОНГОЛ ГРУПП-ээс мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Содмонгол групп” ч бас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе. БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн ба 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирлээ.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна. Мөн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.

Үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө
Үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.