Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ.



Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна. Энэ долоо хоногт цэгүүдийн тоог дахин нэмэгдүүлж, 450 болгохоор төлөвлөсөн байна. Улмаар долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэж, ажиллаж байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэв. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо. Улмаар цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эгзэгтэй үед завхарсан томилогоо хийж буй ГХЯ-ыг онцгой анхаарна уу!
Эгзэгтэй үед завхарсан томилогоо хийж буй ГХЯ-ыг онцгой анхаарна уу!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.