“Чөлөөт хос” маргааш нээлтээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 8 секунд
“Чөлөөт хос” маргааш нээлтээ хийнэ

“Чөлөөт хос” маргааш нээлтээ хийнэ

"Чөлөөт хос" насанд хүрэгчидэд зориулсан хайрын жүжиг маргааш УДЭТ-т нээлтээ хийх гэж байна. Зохилоч ДариоФогийн бүтээлийг  УГЗ  Ч.Найдандоржийн  найруулсанаар УДЭТ-т тавьж байгаа бөгөөд дүрүүдэд эхнэр Антонияд Ц.Баясгалан, нөхрийн дүрд Э.Тодгэрэл, нууц амраг профессорын дүрд Б.Эрдэнэбаяр тоглосон байна. 

Улсын Драмын Эрдмийн Театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн 6-дахь жүжиг “ЧӨЛӨӨТ ХОС” жүжиг 2014 оны 10 сарын 10-12 ны өдрүүдэд тоглогдох гэж байна.

10 сарын 08-ны өдрийн 18:00 цагт Чөлөөт хос жүжгийн уран бүтээлчид театрын уран сайхны зөвлөлдөө жүжгээ шалгуулж өндөр үнэлгээ авсан билээ.   

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ.

Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.

Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ...

НАМЗХ:
НАМЗХ: "Залуус бид хамтдаа" аянд 16.000 залуу нэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.