Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна

Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна


Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Тус хороог Ерөнхий сайд ахалдаг билээ. Тэрбээр “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаа гэсэн юм.

Хуралдаандаар хэд хэдэн асуудлыг танилцуулав. Тодруулбал, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийлээ.

Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарч буй. Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцсан агентлаг байгуулах төслийг тус хуралдаанд танилцууллаа. Хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсны дараа газар олголт хийх ёстой. Тиймээс манай яамнаас энэ оны эхнээс газар олголт огт хийгээгүй. Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн гаргасны дараа газар олгох, тэр хүртэл өмнө олгосон газруудыг цэгцлэх ажлын хүрээнд Горхи-Тэрэлж, Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд 1000 га газрыг цуцлах арга хэмжээг өнөөг хүртэл авч байна. Мөн сав газрууд болон үерийн ам дахь газар олголтуудыг цуцлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

Мөн хуралдааны үеэр Ерөнхий сайд “Асуудлаа танилцуулж, хэлэлцэн нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь чухал. Ингэснээр Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн дүгнэлт, ойлголттой болно. Өнөөдөр газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байна. Цаашид эрхзүйн орчныг сайжруулах, нэгдсэн төлөвлөлт хийх, эрдэмтэн судлаачдаа сонсох, олон улсын байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан ажиллах, олон улсын экспертүүдтэй хамтрах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд хэд хэдэн асуудлыг судалж шийдвэрлэхийг сайд нарт үүрэг болгосон юм. Жишээлбэл, Нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулах. Газар олголтыг зогсоосон шийдвэр хэт удаан үргэлжилж болохгүй учир геодиз зураг зүйн газар ерөнхий төлөвлөлтөд орсон газруудыг олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. Тус хуралдаанаар Үндэсний хороо байнгын ажиллагаатай Ажлын албатай байхаар болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН
СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.