Г.Ганцэцэг: Ирээдүйн уран бүтээлчдийн зам мөрийг зааж, өөрсдөд байгаа боломжийг хэлж өгч байгаад талархаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 11 секунд
Г.Ганцэцэг: Ирээдүйн уран бүтээлчдийн зам мөрийг зааж, өөрсдөд байгаа боломжийг хэлж өгч байгаад талархаж байна

Г.Ганцэцэг: Ирээдүйн уран бүтээлчдийн зам мөрийг зааж, өөрсдөд байгаа боломжийг хэлж өгч байгаад талархаж байна

Монгол Улсын Соёл урлагийн Их сургуулийн оюутан театрт "Боломж олгоё" уулзалт 2023.03.10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын оюутан, залуучуудад зориулан хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг нээлттэй танилцуулсан юм.

Оюутан залууст олон талт боломжийг олгож байгаа энэ шийдэл нь нийгмийг илүү өнгөлөг болгож байна. Тус уулзалт дан ганц Соёл урлагийн Их сургуулийн оюутнуудаар хязгаарлагдахгүй бөгөөд цаашлаад өөр олон төрлийн мэргэжлээр боловсрол эзэмшиж буй оюутан залууст хүрэхээр төлөвлөгджээ.

Хөгжим урлагийн соёлын захирал Г.Ганцэцэг

"Ирж яваа залуу оюутнууд болон ирээдүйн уран бүтээлчдийн зам мөрийг нь зааж өгч, ямар боломж байгааг хэлж өгсөнд маш их баярлаж байна. Ийм гайхалтай уулзалт зохион байгуулсанд нийт оюутнууд мөн сургуулийн захиргааны нэрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.

Олон сайхан саналууд гарч ирлээ. Нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдлагууд дүүргүүдийн соёлын төвийг нээлттэй болгож, бид бүхэн нэг удаагийн арга хэмжээ хийнэ гэдэг бол СУИС-ийн хувьд маш том боломж юм. Би хувьдаа энэ боломжуудыг ашиглаж оюутнуудынхаа хүчээр хамгийн том тайлан тоглолтыг хийнэ бодож, төлөвлөөд сууна.

Соёл урлагийн их сургуулийн Оюутан театрт энэ сарын 20-нд Сүнжидмаа дуулалт жүжгийн тоглолтыг тавих гэж байгаа. Үүний дараагаар тус тоглолтыг та бүхний зөвшөөрсөн алтан тайзан дээр тоглох бодолтой байна. Хавар болохоор маш олон тайлан тоглолтууд болдог. Тайз олдохгүй байх тохиолдол их гардаг. Дан ганцхан Оюутан театртаа хүн бүр уран бүтээл хийнэ гэвэл худлаа. Оюутан залуусын хувьд олон улсын уралдаан тэмцээнд явж тайлан тоглолтоо хиймээр байдаг. Гэвч бэлдэх газар олдохгүй, тоглолтоо хийх тайз байхгүй нь хүндрэл үүсдэг. Тэгвэл энэ тулгамдаж байсан асуудлын шийдлийг олж өгсөнд үнэхээр талархаж байна. Мөн нийслэлийг урлагийн салбарт суралцаж буй оюутан залуусыг дэмждэг тэтгэлэг бий болгоосой гэж хүсэж байна" хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө

Урлаг бол нийслэлийн иргэдийг соёлоор дамжуулан соён гэгээрүүлдэг том салбар юм. Тэгэхээр энэ олон тайз, Нийслэлийн соёл урлагуудын байгууллагуудын боломжийг СУИС болон бусад урлагийн сургуулиудад нээж өгье. Тодорхой санамж бичгийг байгуулж ирэх долоо хоногоос цаг товлон, тайзаа хуваарилах ажилруугаа идэвхийлэн орцгооё.

Сурган хүмүүжүүлэгч нар менежментээ зохицуулаад явчихвал бидний зүгээс цагийн хуваарь гаргах болно. Өөрөөр хэлбэл, ганц байгаа тайзан дээрээ бүгд чихэлдэх биш олон газар чөлөөтэй уран бүтээлээ гаргаж болох нөхцлийг бүрдүүлнэ. Мөн бидний зүгээс нийслэлийн иргэдэд соёлын боловсрол олгох нь чухал учир урлагийн сургуулийн оюутнуудаа давхар хөгжүүлээд явах хэрэгтэй гэж үзсэн. Тэр утгаар, танай болон бусад урлагийн их сургуулийн удирдлагуудын саналыг авна. Ингэснээр хамтын ажлыг зохион байгуулж, ирэх жилүүдэд ямар ажлыг бий болгох төлөвлөгөө гарч ирнэ. Мөн энэ жил урлагийн сургуулиудын дунд бүх төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж, шагнал урамшууллыг нийслэлээс төсөвлөх ажлыг төлөвлөж байна.

	 Өрийн хямрал айсуй
Өрийн хямрал айсуй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.