Автобус дэлбэрч, 35 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 39 секунд
Автобус дэлбэрч, 35 хүн амиа алджээ

Автобус дэлбэрч, 35 хүн амиа алджээ

БНХАУ-ын Хунань мужийн хурдны зам дээр жуулчдын автобус дэлбэрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Автобус хашлага мөргөж осолдсны дараа гэнэт дэлбэрсэн гэнэ.

Уг осол өчигдөр 11.00 цагийн орчимд гарсан байна. “Синьхуа” агентлаг “Ослоор 35 хүн амиа алдсан. Амиа алдагсдыг хоёр нь хүүхэд. 11 хүн гэмтсэн” гэж мэдээлжээ.

Цагдаагийнхан автобусны жолоочийг баривчилсан гэнэ. Гэмтсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийж эхэлжээ. Автобусанд жолоочоос гадна 55 хүн зорчиж явсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина
Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.