Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина

Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина

Нийслэлийн Засаг дарга "Эрх шилжүүлэх тухай" А/437 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн   төсвийн   хөрөнгөөр  2016  онд   санхүүжүүлэх Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгааны шат шинээр тавих 76 сая 300 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж  ажиллахыг "Улаанбаатар лифт" НӨҮГ-т тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Аюултай харилцаа” дэлгэцэнд гарав
“Аюултай харилцаа” дэлгэцэнд гарав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.