Малчин Баярцогтын байгуулсан гэр музей
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Малчин Баярцогтын байгуулсан гэр музей

Малчин Баярцогтын байгуулсан гэр музей

Дундговь аймгийн Бага газрын чулууны уулын өвөрт малчин Баярцогт байгалийн музей байгуулан ажиллуулж  байна.  Тал хээр, говийн бүсэд амьдардаг амьтдын чихмэлийг өөрөө урлан тайлбарыг нь хийн гэр музей байгуулжээ. Баг газрын чулууг гадаад дотоодын жуулчид ихээхэн ирж үздэг. Тэдэнд мөн үзүүлэх юмтай, мэдлэг олгох гэр музей нь их сонирхолтой гэнэ. 

Ирсэн жуулчин, зочдыг айргаар дайлж түүх соёлоо ярьж өгөөд  гэр музейгээ сонирхуулдаг аж.  Гол төлөв жигүүртэн шувуудын чихмэлээс бүрдэг гэр музейг нутгийн удирдлагууд ихээхэн үнэлж өргөжүүлэх саналтай байгаа юм байна. Жирийн нэгэн малчин хүч хөдөлмөр гарган байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газартайгаа уялдуулан гэр музей байгуулсан анхны тохиолдол юм.

Б.Санчир


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо
Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.